Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд

Японы Токио хотнооХамтарсан судалгаа-Бизнесийн түншлэл-2022” уулзалт семинарт 2022.11.26-28-ны өдрүүдэд боллоо.

Тус семинарт ШУТИС МХТС-ийн “Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ба ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлт” төслийн багаас МХТС-ийн захирал доктор Н.Чулуунбанди, профессор, доктор Б.Отгонбаяр нар оролцож Судалгааны үр дүнгээр илтгэл тавьж, постер, судалгааны багуудын төслийн саналаар танилцуулга бэлтгэж танилцуулсан. “IoT-д суурилсан эрүүл мэндийн хяналтын системийн хөгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьлаа.

 

      

МХТС-ийн захирал доктор Н.Чулуунбанди, Куматото Их Сургуулийн Дэвшилтэт Шинжлэх ухаан технологийн факультетийн профессор Такеши Фукусако нар шинээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 

    

Судалгааны төслийн багийн координартор профессор, доктор Б.Отгонбаяр Токушима Их Сургуулийн Оптикийн Шинжлэх Ухааны тэнхимийн дэд профессор төслийн багийн Японы талын координатор Хироки Кишикава нар хамтын ажиллагааны 2018 оны 04 сарын 06-нд байгуулсан анхны гэрээ дуусгавар болсон, уг “Инженер технологийн дээд боловсрол” төсөл 2026 он хүртэл сунгагдах болсонтой уялдаатайгаар шинэчилсэн гэрээ байгуулж санамж бичигт гарын үсэг зурав.

Японы KDDI-д Мобиком корпорацаас албан ёсоор ажиллаж байгаа М.Баасанжаргал хурлын үйл ажиллагаанд оролцож ярилцлага хийлээ.