Төслийн энэ хэсэг МХТС-ийн барилгын гадна болон дотор талд (голчлон барилгын баруун жигүүрт) засвар, шинэчлэлийн ажил хийгдсэн. Дараах план зурагт засварт хамрагдсан хэсгийг өнгөөр ялгаж харуулав.
Засварт хамрагдсан талбайн план зураг
Төслийн хэрэгжилтээр олон тооны шинэ лабораторийг байгуулахад сургуулийн барилгын ашиглаж болох талбай хангалтгүй байсан тул 2018-2019 онуудад МХТС нь өөрийн хөрөнгөөр өргөтгөлийн ажлыг хийж ашигтай талбайг 270 кв. метрээр нэмэгдүүлж чадсан.
Төслөөр барилгын засварын ажлыг хийх хугацаа нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай давхацсан тул КОЙКА байгууллагын хүсэлтээр төслийн нэмэлт гэрээг байгуулж, ШУТИС нь энэ ажлын удирдлага, зохион байгуулалтыг хариуцахаар болсон. Ажлыг ШУТИС-ийн Хөрөнгө оруулалт, хангамжийн газар (дарга нь Г.Жавхлан) сайн зохион байгуулж, дотоодын сонгон шалгаруулалтаар дараах 4 байгууллагыг ажиллуулж, үр дүнг нь хүлээн авсан. ШУТИС энэ ажлыг сайн зохион байгуулсны үр дүнд төслийн даалгавраас давсан гадна хананы бүрэн хучилт, ариун цэврийн өрөөнүүд, хонгил, үүдний гонх зэрэг олон тооны засварын ажлыг илүү хийсэн.
Засварын ажлын гүйцэтгэгчид
№ |
Гүйцэтгэгч байгууллага |
Ажил |
1 |
Давхар Өргөө компани |
Гадна засвар |
2 |
Цагаан Зуун компани |
Дотор засвар |
3 |
ЭйЭсЭс компани |
Сүлжээ, дохиолол |
4 |
Нью телеком компани |
Эйр кондишн, Тэжээлийн генератор, UPS |