МХТС-ийн бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

МХТС-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүтээлийн уралдаан 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа. Уралдаанд аппликейшн, програм хангамж болон техник хангамжийн (биет) бүтээлийн төрлөөр нийт 15 бүтээл оролцлоо.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Загарзүсэм доктор(Ph.D), дэд проф, КУТ-ийн эрхлэгч А.Хүдэр доктор(Ph.D), дэд проф, ЭТ-ийн дэд профессор Ц.Хүрэлбаатар доктор(Ph.D), дэд проф ХИТ-ийн дэд профессор Б.Пүрэвцэрэн доктор(Ph.D), КАБТ-ийн багш Н.Даваасүрэн нар ажиллаж, төрөл тус бүрийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

Шилдэг биет бүтээл төрөлд:

I-р байр

Сэдэв: Мал усалгааны худгийн автомат удирдлагын систем

Зохиогч: Э.Батдорж, Т.Лхамжав

Удирдагч: Т.Амартүвшин /ЭТ-ийн ахлах багш/, О.Бөхцоож /доктор (Ph.D), ШУА-МТТХ-ийн ЭНБД/

II-р байр

Зохиогч: Э.Бямба-Эрдэнэ, З.Занданшатар, Б.Загарзүсэм

Сэдэв: LoRaWAN-д суурилсан барилгын галын дохиоллын алсын мэдээллийн систем

Удирдагч: Доктор (Ph.D) Б.Пүрэвцэрэн /ХИТ-ийн дэд профессор/

III-р байр

Сэдэв: Сургалтын зорилгоор ашиглах хиймэл гарны хөгжүүлэлт

Зохиогч: Т.Төгөлдөр

Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор А.Одгэрэл /ЭТ-ийн профессор/

Шилдэг аппликейшн болон програм хангамж:

I-р байр

Сэдэв: Суралцахуйн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сургалтын ухаалаг систем

Зохиогч: Н.Номин-Эрдэнэ, Ү.Мөнхтуяа

Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Б.Долгорсүрэн /МТТ-ийн дэд профессор/

II-р байр

Зохиогч: Г.Ундрахбат

Сэдэв: “Wolfrang” программчлалын хэл

Удирдагч: Б.Гүндсамбуу /КУТ-ийн багш/

III-р байр

Сэдэв: Сэтгэл хөдлөлийн удирдлагатай яриианы синтезийн систем

Зохиогч: Б.Бум-Эрдэнэ

Удирдагч: Доктор (Ph.D), Б.Золзаяа /МТТ-ийн дэд профессор/

Өөрсдийн мэдлэг, ур чадвараа дайчлан бүтээлчээр оролцсон нийт оюутан залуус, эрдэм шинжилгээний удирдагч багш нартаа талархал илэрхийлье. Та бүхний эрдэм судлалын ажил өргөжин тэлж, практик ач холбогдол бүхий томоохон бүтээл болон хэрэгжих болтугай.

МХТС-ЭШИА