ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа.

Электроникийн тэнхимийн ахлах багш Ц.Сугирын санаачилгаар ШУТИС-МХТС-ийн оюутан, залуучуудын дунд “Электроникийн олимпиад” зохион байгуулагдлаа. 

IoT /Юмсын интернэт/ технологи, Өгөгдлийн ухаан, Мэдээллийн технологи, Кибер аюулгүй байдал, Программ хангамжийн инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл, Электроникийн инженерчлэл, Робот ба хиймэл оюун ухаан зэрэг салбар бүрийн авьяаслаг 53 залуу оюутнууд оюун ухаанаараа уралдан оролцсон. Үүнд:

  1. Тэргүүн байр - ШУТИС МХТС Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан О.Төгөлдөр
  2. Дэд байр - ШУТИС МХТС Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан Г.Галбат
  3. Гутгаар байр - ШУТИС МХТС Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан М. Оюунзул
  4. Тусгай байр - ШУТИС МХТС Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд болох Э.Баярсайхан, У.Мандахбаяр тус тус эзэлсэн.

Уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “МЕЙЖҮРМЭНТ” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.