“Монголын Мэдээллийн Технологи–2026: Сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус хурал нь мэдээллийн технологийн салбарын судлаач, эрдэмтэн, багш, оюутан, мэргэжилтнүүдийн судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, шинэ санаа, шийдлийг хэлэлцэх зорилготой.
Иймд судлаач, эрдэмтэн, багш, оюутнуудыг тус эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, судалгааны өгүүллээ ирүүлэхийг урьж байна.
Өгүүлэл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 04-р сарын 06
Бүртгэл: 2026 оны 04-р сарын 20
Эрдэм шинжилгээний хурлын өдөр: 2026 оны 05-р сарын 22
Хурлын удирдамж, өгүүлэл бэлтгэх заавар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг mmt.edu.mn цахим хуудаснаас авна уу.