Зорилго:
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн биет бүтээгдэхүүн, программ хангамж, аппликейшн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бусад салбарт МХТ-ийн хэрэглээг өргөжүүлэх, МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор практик хэрэгжүүлэлтээр гарсан биет бүтээгдэхүүн, хөгжүүлсэн аппликейшн, программ хангамж шалгаруулна.
Хамрах хүрээ:
МХТС-ийн бакалавр оюутнууд оролцоно.
Уралдаан зохион байгуулах танхим:
Аппликейшн ба програм хангамж: 2026 оны 04-р сарын 03-ны өдөр 10:00 цагт 101 тоот
Биет бүтээл: 2026 оны 04-р сарын 03-ны өдөр 10:00 цагт Спорт зааланд
Хугацаа:
|
Салбартаа бүтээлээ бүртгүүлэх хугацаа |
2026 оны 03 сарын 25-27 |
|
Бүтээлийн танилцуулга А3 хэмжээтэй бэлтгэн салбартаа хураалгах |
2026 оны 03 сарын 30-31 |
|
МХТС-ийн шалгаруулалт, үзэсгэлэн |
2026 оны 04 сарын 03 |
Бүтээлийн танилцуулга:
- Бүтээлийн нэр
- Багийн гишүүдийн танилцуулга
- Бүтээлийн зориулалт, хэрэглээ
- Бүтээлийн шинэлэг тал, технологийн дэвшилтэт тал
- Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан бол баримт бичгийн хуулбар
- Загварыг бүтээхэд гаргасан зардал ба эдийн засгийн үр ашгийн тооцоо
- Хэрэглээнд нэвтрүүлэх байдал
- Байгууллагын захиалга ба гэрээгээр хийсэн бүтээл бүтээгдэхүүн бол гэрээний хуулбар
- Бүтээлийн танилцуулга template /public/uploaded/file_manager/files/Buteeliin-uraldaan-POSTER_temp(1).ppt
Биет бүтээл, программ хангамжийн бүтээлд тавигдах үндсэн шаардлага:
- Техник, технологийн шийдэл, дэвшилтэт шинэлэг тал
- Техник технологийн судалгаа, тооцоолол, туршилтын үр дүн
- Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол
- Эдийн засгийн үр ашгийн тооцоо (өртөг, зардал, орлого, үр ашиг)
- Оюутны бүтээлч ажиллагаа (тухайн бүтээлд багш, оюутны хамтын ажиллагаа, багаар ажилласан байдал, бүтээлийн танилцуулга гэх мэт)
- Бүтээгдэхүүний загвар болон апликейшн программ хангамж нь өмнөх жилүүдэд уралдаанд орж байсан бол шинээр сайжруулсан байдлаа тодорхойлсон байх, бүрэн дууссан хэвийн ажиллагаатай бүтээл байх
- Бүтээл нь бусдад хор хөнөөл учруулахааргүй аюулгүй байдлыг хангасан байх
- Бүтээл нь Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль, патентийн хуулийг зөрчөөгүй байна.
Шалгаруулах журам:
- Биет бүтээл, программ хангамж ба апликейшн гэсэн 2 ангиллаар бүтээлийг шалгаруулна.
- Заасан хугацаанд ирүүлсэн бүтээлүүдийн товч танилцуулгыг шалгаруулах комисс хүлээн авч төрөлжүүлэн бүртгэлжүүлнэ.
- Нэг бүтээл зөвхөн нэг ангилал төрөлд бүртгэгдэж шалгаруулалтад орно.
- Салбараас үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилна.
- МХТС-ийн шүүх комиссын шалгаруулалтын үнэлгээнээс хамааруулан “Шилдэг биет бүтээл” төрөлд 3, “Шилдэг аппликейшн ба программ хангамж” төрөлд 3 шилдэг бүтээлийг тодруулна. Шалгарсан бүтээлүүдийг “Монголын инновацийн 7 хоног”, “Эрдмийн XXI чуулган” зэрэг арга хэмжээнд оролцуулна.
Шагнал урамшуулал:
|
Төрөл |
Байр |
Урамшуулал |
|
Шилдэг биет бүтээл |
1-3 |
МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 870 000 төг) |
|
Шилдэг аппликейшн ба программ хангамж |
1-3 |
МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 870 000 төг) |