Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа

МХТС-ийн БХБ-аас уламжлал болгон цувралаар зохион байгуулж буй ахмад багш нарын семинарын ээлжит арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн семинарын хүндэт зочноор Монгол Улсын Гавьяат багш, Доктор, Профессор А.Эрдэнэбаатар багш оролцож, боловсролын салбарт хуримтлуулсан арвин туршлага, судалгааны ажлын үр дүнгүүдээс, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой яриаг өрнүүлж, оролцогч багш нартай санал бодлоо хуваалцлаа.

Тус арга хэмжээ нь ахмад багш нарын мэргэжлийн мэдлэг, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үе хоорондын мэдлэг солилцоог дэмжих, боловсролын салбарын үнэт өвийг хадгалан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү арга хэмжээнд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан хүндэт зочин багшдаа, мөн идэвхтэй оролцсон нийт ажилчид, багш нартаа БХБ-ын хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.