МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно.

ICPC Азийн оюуны багийн программчлалын 2025 оны бүсийн олимпиадын Гонконгийн регионал тэмцээн Гонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн зохион байгуулалтаар болох гэж байна.
Уг нэр хүндтэй тэмцээнд оролцохоор ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн дараах бүрэлдэхүүнтэй оюутны баг шалгарсан байна. Үүнд:

  • М.Мөнхбагана

  • П.Цэрэнпунцаг

  • П.Билгүүнтөгөлдөр

Оюутнуудын олон улсын тэмцээнд оролцох замын болон аяллын зардлыг тус сургуулийн 2001 оны төгсөгч Х.Буянтогтох ивээн тэтгэн дэмжсэн нь МХТС-ийн төгсөгчдийнхөө хөгжил, амжилтыг үргэлж дэмждэг сайхан уламжлалыг улам бататгалаа.

ШУТИС болон МХТС-ийн хамт олон төгсөгч Х.Буянтогтохдоо оюутнуудынхаа олон улсын тавцанд амжилт гаргах боломжийг бүрдүүлсэнд талархал илэрхийлж байна.

ICPC (International Collegiate Programming Contest) нь их, дээд сургуулийн оюутнуудын багийн алгоритм-програмчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Товч ойлголт:

·       Багийн бүрэлдэхүүн: 3 оюутан, ихэвчлэн 1 компьютер дээр хамтран ажиллана.

·       Тэмцээний хэлбэр: 5 орчим цагт 10–15 даалгавар (алгоритм, өгөгдлийн бүтэц, математикийн сандралтай бодлогууд).

·       Оноолт: Эхлээд шийдсэн бодлогын тоо, дараа нь шийдэхэд зарцуулсан хугацаа + торгуулийн минут (алдаатай илгээсэн тутамд нэмэгдэнэ).

·       Шатлал: Дотоод (Их сургууль, клуб) → Бүсийн тэмцээн (Regional/Asia Regionals, NERC) → Дэлхийн финал

·       Хэлүүд: Голчлон C/C++, Java; олон бүс Python-ыг мөн зөвшөөрдөг (платформ бүрийн дүрмийг дагана).

·       Зорилго: Оюутнуудын логик сэтгэлгээ, алгоритмын мэдлэг, багийн ажиллагаа, стрессийн үеийн шийдэл гаргах чадварыг сорьдог.

Яагаад чухал вэ?

·       Шийдэл гаргах ба хамтран ажиллах чадварыг бодитоор хөгжүүлдэг.

·       Дэлхий даяарх шилдэг оюутнуудтай өрсөлдөх, сүлжээ бий болгох боломж.

·       Олон компани (том технологийн компаниуд) ICPC туршлагыг өндөр үнэлдэг.

МХТС-ийн багтаа амжилт хүсье!