“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

ЗОРИЛГО

Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах, дэмжих

ХАМРАХ ХҮРЭЭ

Мэдээлэл, Холбооны салбарын их, дээд сургуулиуд болон МХТС-ийн магистрант, докторант оюутнууд оролцоно.

ӨГҮҮЛЛИЙН СЭДЭВ

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, IoT, ухаалаг төхөөрөмж, хөдөлгөөнт холбоо, сүлжээний дэд бүтэц, автоматжуулалт, робот, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдал, AR/VR технологи, симуляци, мультимедиа технологи, системийн нэгдэл, эрүүл мэнд биотехнологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мэдээлэл холбооны дэвшилтэт технологиуд, салбар дундын судалгаа, технологиуд

ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА  

ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ. Өгүүлэл бичих стандартыг QR уншуулж харна уу.

Эрдэм шинжилгээний өгүүллийг файл хэлбэрээр sict-conference@must.edu.mn хаягаар ирүүлнэ.