Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news

Memorandum of Understanding signed with "Summit Computer Technology" LLC for collaboration

March 27, 20262 min read
Cooperation with "Summit Computer Technology" LLC

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Саммит компьютер технологи ХХК -ийн гүйцэтгэх захирал Ш.Энхболд нар 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалтын хүрээнд талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарын чадварлаг боловсон хүчин бэлтгэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн технологийг дотоодод нутагшуулах, оюутнуудад практик дадлага эзэмшүүлэх, судалгаа шинжилгээний ажлын материаллаг баазыг бэхжүүлэхэд харилцан хамтран ажиллах юм.

Бидний хамтын ажиллагаа нь ШУТИС-ийн МХТС-ийн сургалт, судалгаа, инновацын уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ мэдээлэл, холбоо, электроникийн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж Монгол Улсын дижитал шилжилт, хөгжлийг хурдасгах бодит үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна.

МХТС-ийн Захиргаа