Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news

ШУТИС-ийн нэрэмжит “Хиймэл оюуны хөгжүүлэлтийн улсын III-р уралдаан – AI Legends 2026” амжилттай зохион байгуулагдлаа

May 7, 20264 min read
тэмцээн

ШУТИС-ийн нэрэмжит “Хиймэл оюуны хөгжүүлэлтийн улсын III-р уралдаан – AI Legends 2026” тэмцээний 1, 2 дугаар шат амжилттай зохион байгуулагдаж, эцсийн шалгаруулалтын дүнгээр шилдэг оролцогчид тодорлоо.

Тус уралдаанд нийт 73 баг, оролцогч бүртгүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 44 нь “Хиймэл оюуны агент автоматжуулалт”, 41 нь “Хиймэл оюуны модел хөгжүүлэлт” төрөлд оролцсон байна. Мөн их, дээд сургууль болон байгууллагын төлөөлөл бүхий нийт 15 байгууллага тэмцээнд хамрагджээ.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Smart Software Group ажиллалаа.

Шилдэг оролцогчид

Хиймэл оюуны модел хөгжүүлэлт

Байр

Нэр

Байгууллага

Тэргүүн

Б.Тайванбат

МУИС

Дэд

М.Дөлгөөн, У.Дэлгэрмөрөн

ШУТИС

Гутгаар

Б.Өсөхбаяр, Э.Ивээл

Шинэ Монгол Коосэн сургууль

 

Хиймэл оюуны агент автоматжуулалт

Байр

Нэр

Байгууллага

Тэргүүн

С.Мишээл

ШУТИС

Дэд

М.Тэмүүлэн

ШУТИС

Гутгаар

Б.Энхзул

ШУТИС

 

Шилдэг оролцогчдод мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулсан бөгөөд тэмцээнд амжилттай оролцсон нийт оролцогчдод батламж, Google Colab GPU ашиглах эрхийг гардууллаа.

 

Оролцсон байгууллагууд

Байгууллага

Тоо

ШУТИС

33

МУИС

15

ШУТИС-КООСЭН Технологийн коллеж

5

Шинэ Монгол Технологийн Дээд сургууль

4

Шинэ Монгол Коосэн сургууль

3

Шинэ Монгол Технологийн коллеж

3

Эмпасофт Технологийн сургууль

1

ШУТИС Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

1

ИЗОУИС Үндэсний инженер технологийн их сургууль

1

Их Засаг олон улсын их сургууль

1

Minerva University

1

Эрдэнэт цогцолбор их сургууль

1

 

Шүүгчдийн бүрэлдэхүүн

•         Д.Золзаяа — ШУТИС, Компьютерын ухааны тэнхимийн профессор, доктор PhD, дэд профессор

•         М.Лхагвадорж — M Bank, Эрсдэлийн загвар хөгжүүлэлтийн хэлтсийн захирал, доктор PhD

•         Ө.Азамат — Смарт Интеллижент Техноложи ХХК, гүйцэтгэх захирал

•         Б.Баярбат — Смарт Интеллижент Техноложи ХХК, Хиймэл оюуны инженер

•         Ж.Алимаа — ШУТИС, Компьютерын ухааны тэнхимийн дэд профессор, доктор PhD

 

Kaggle Competition

Тэмцээний бодлого даалгаврыг “Kaggle competition”-д байрлуулан олон нийтэд нээлттэй болсон ба сонирхож буй судлаач, оюутнууд хандан өөрсдийн ур чадвараа хөгжүүлж, шийдэл, бүтээлээ улам сайжруулах боломжтой.

Зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчид, шүүгчид, ивээн тэтгэгч болон хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

 

Ирээдүйн хиймэл оюуны шилдэг шийдлүүдийг хамтдаа бүтээцгээе!