Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Announcement

Invitation to Khan Bank's "Paid Internship Program" Information Day

May 30, 20232 min read

Хаан Банк нь Мэдээлэл технологи, Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын 3, 4-р курсийн оюутнуудыг “Цалинтай дадлагажих хөтөлбөр-2023”-н танилцуулах өдөрлөгт оролцохыг урьж байна.

Өдөрлөгт ХААН Банкны Мэдээлэл технологийн газруудын удирдлага болон төлөөлөл оролцон “Цалинтай дадлагын хөтөлбөр 2023”–т хэрхэн амжилттай хамрагдан дадлагажиж, туршлага, ур чадваруудыг олж авах талаар мэдлэг мэдээллээ хуваалцах юм.

ХААН Банкны “Цалинтай дадлагын хөтөлбөр 2023”-ийн танилцуулах өдөрлөг 2023.06.06-ны өдөр Мягмар гарагт 13:00-18:00 цагийн хооронд ХААН Цамхагийн 11 давхарт зохион байгуулагдана.

Зураг алга байна