Ном, сурах бичиг

ШИНЭ НОМ

Мэдээллийн технологийн салбарын багш Э.Батцэцэг, Ц.Солонгоо нарын хамтран гаргасан “Мэдээллийн технологийн төслийн удирдлага” ном нь аль ч салбарын багш, оюутан, ирээдүйн төслийн менежерүүдэд мэдээллийн технологийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ямар мэдээлэл, мэдлэг, ур чадвар, хүчин зүйлсийн талаар ойлгох, анхаарах хэрэгтэй, талаар мэдлэг өгөхөөс гадна төслийн удирдлагын арван мэдлэгийн талбар, төслийн удирдлагын үе шатууд, түгээмэл аишглагддаг арга хэрэгсэл, техникүүдийг хэрхэн ашиглах талаар үндсэн мэдлэг өгөхөд оршино. 

ISBN: 978-9919-506-70-4, Улаанбаатар хот 2023 он

Компьютерын ухааны салбарын эрхлэгч А. Хүдэр, МУИС-ийн профессор Д. Гармаа, Р. Төрбат (ШУТИС) нартай албан ёсны зөвшөөрөлтөйгөөр англи хэлнээс хамтран орчуулсан Томас Кормен, Чарльз Лейзерсон, Рональд Ривест, Клиффорд Штайн нарын “Алгоритмын зохиомж ба шинжилгээ” (Thomas H. Cormen, Charles E. Leiserson, Ronal L. Rivest, Clifford Stein. Introduction to Algorithms) ном нь Суурь ойлголт, Эрэмбэлэлт ба эрэмбийн статистик, Өгөгдлийн бүтэц, Ахисан түвшний зохиомж ба шинжилгээний арга, Ахисан түвшний өгөгдлийн бүтэц, Графын алгоритмууд, Тусгай сэдвүүд, Математик үндэс гэсэн 8 хэсэгтээ 35 бүлэг, 142 сэдвийг агуулсан 1377 хуудастай болно. Энэхүү номыг дэлхийн олон орны их сургуулиуд, салбарын судлаачид компьютерын ухаан, алгоритмын сонгодог сурах бичиг, гайхамшигтай сайхан бичсэн, маш сайн тунгаан боловсруулсан,  логик  сайн зохион байгуулалттай бүтээл гэж үнэлэн бакалавр, магистр, докторын сургалт ба  судалгааны ажилдаа ашигладаг.  

ISBN: 978-9919-20-630-7, Улаанбаатар хот 2023 он

Мэдээллийн технологийн салбарын багш Э.Батцэцэг, Ц.Солонгоо нарын хамтран гаргасан “Өгөгдлийн сангийн зохиомж, хэрэгжүүлэлт” ном нь өгөгдлийн сангийн загварчлал, хэрэгжүүлэлттэй холбоотой онол, мэдлэг, хүчин зүйлсийг ойлгож, өөр хоорондоо холбоотой өгөгдлүүдийг цуглуулах, цуглуулсан өгөгдөлд хандах, тэдгээрийг удирдан зохион байгуулах аргачлалыг онол болон практикт суурилан тайлбарласан ном юм. 

ISBN: 978-9919-0-1824-5, Улаанбаатар хот 2023 он

ШУТИС-60 СУРАХ БИЧГҮҮД

Үндсэн сурах бичиг

Номын нэр: Хагас дамжуулагч хэрэгсэл

Зохиогч:  Т.Амартүвшин, Б.Зоригтбаатар, Ц.Сугир

Салбар: Электроникийн салбар

ISBN: 978-9919-26-064-4

Он, сар: 2021

Үндсэн сурах бичиг

Номын нэр: Мэдээлэл хайлтын үндэс

Зохиогч:  Ц.Ганбат, Д.Сарангэрэл

Салбар: Мэдээллийн технологийн салбар

ISBN: 978-99978-68-71-8

Он, сар: 2019

Үндсэн сурах бичиг

Номын нэр: Инженерийн эдийн засаг

Зохиогч:  Уильям Г.Салливан, Элин М.Викс, С.Патрик Коллинг

Салбар: Холбооны салбар

ISBN: 978-9919-22-164-5

Он, сар: 2019

   

 

ВИДЕО ТАНИЛЦУУЛГА

School of ICT