Номын сан

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Номын сан нь сургуулийн болон номын сангийн дотоод дүрэм, журам, удирдамжийг мөрдөн ажиллахын зэрэгцээ цахим номын бүрдүүлэлт, цахим үйлчилгээг уншигчдад хүргэх, уншигчдад хандсан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр профессор багш нар, оюутан залуустай хамтран ажиллаж байна.     

   

Фонт бүрдүүлэлт: Фонд бүрдүүлэлт нь “Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг номын фондоо мэргэжлийн ном, сурах бичгийн хангамжид судалгаа хийж, цөөн хувьтай, цаашид авах шаардлагатай эрэлт хэрэгцээт ном, сурах бичгийн жагсаалтыг салбар багуудын саналыг үндэслэн фонд бүрдүүлэх төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.  

Цахим сан хөмрөгийн баяжилт: Цахим санг нэмэгдүүлэх үүднээс судалгааны ажил /бакалавр, магистр, докторын бүтээл/, эрдэм шинжилгээний бичиг, уншигчдын хэрэгцээ шаардлага, хүсэлтийн дагуу мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагын зохиогчийн зөвшөөрлийг авч тухай бүрд нь PDF хэлбэрт хөрвүүлэн цахимаар унших боломжийг бүрдүүлж электрон каталогид оруулан уншигчдад мэдээлэл хүргэж, туниулан сурталчилдаг. Номын сангийн 89.5% мэргэжлийн ном, сурах бичиг, 10.5% бусад / хэлний болон танин мэдэхүйн/ ном эзэлж байна. Мөн 4 төрлийн гадаад сэтгүүл, 2 төрлийн тогтмол хэвлэл захиалан үйлчилгээнд гаргаж байна.                      

Номын сан нь үйлчилгээний 3 нэгж, 2 уншлагын танхимтай. Үүнд:

  • Гэрээр ном олгох номын фонд
  • Чөлөөт сонголттой уншлагын танхим
  • Эрдэм шинжилгээний уншлагын танхим

 

 

 

Номын сангийн ажиллах цагийн хуваарь:

Гэрээр ном олгох фонд, чөлөөт сонголттой уншлагын танхим

                        Даваа-Баасан 09:00-21:00цаг

                        Бямба 10:00-17:00 цаг

Эрдэм шинжилгээний уншлагын танхим

                        09:00-18:00 цаг

Номын сан нь “Koha” программ ашиглан багш, оюутан сурагчид болон ажилчидадаа үйлчилгээ үзүүлэг. ШУТИС-ийн уншигч өөрийн эрхээрээ нэгдсэн катологид catalog.must.edu.mn нэвтэрч орсноор вэб хувилбартай ном, сурах бичиг, гарын авлага, магистр, докторын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг бүх төрлийн төхөөрөмж /гар утас, компьютер/ ашиглан үзэх, номын хугацаа сунгах боломжтой. Мөн дараах мэдээллийн санг ашиглан олон улсын сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл зэргийг унших боломжтой. Үүнд:  AGORA, OARE, EBSCO, ARDI, Springer Nature, Online Liverpool university press зэрэг мэдээллийн 6 санг ашиглаж байна.

Номын сангийн ажилчид: 

Ц.БАЯНБИЛЭГ

  Албан тушаал: Ахлах номын санч
  И-мэйл: bayanbileg.ts@must.edu.mn
  Утас: +976 7015-2333 
  Өрөө: 226 тоот
 
 

Э.МӨНХМАА

  Албан тушаал: Номын санч
  И-мэйл: munkmaa.e@must.edu.mn
  Утас: +976 7015-2333 
  Өрөө: 226 тоот
 
 

Н.БОЛОРТУЯА

  Албан тушаал: Номын санч
  И-мэйл: n.bolortuya@must.edu.mn
  Утас: +976 7015-2333 
  Өрөө: 226 тоот
 
 

Ц.ЧАНЦАЛ

  Албан тушаал: Номын санч
  И-мэйл: chantsal@must.edu.mn
  Утас: +976 7015-2333 
  Өрөө: 226 тоот
 
 

Э.НАМУУНЦЭЦЭГ

  Албан тушаал: Номын санч
  И-мэйл: namuuntsetseg@must.edu.mn
  Утас: +976 7015-2333 
  Өрөө: 226 тоот
 
 

 

 

 

ВИДЕО ТАНИЛЦУУЛГА

School of ICT