Захирлын зөвлөлийн үүрэг:
Сургуулийн хөгжлийн бодлого, жил бүрийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, захирал эрх, үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, захиргааны шуурхай удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, ШУТИС-ийн захирлын зөвлөлд санал оруулах чиг үүрэгтэй. Үүнд:
- Сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн талаар бодлого, хөтөлбөр боловсруулж, дараах шатны нэгжид оруулах;
- ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөл, ШУТИС-МХТС-ийн эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг захиргааны албадын хэмжээнд зохион байгуулах;
- Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөх талаар судалгаа хийж, дараагийн шатны нэгжид санал оруулах;
- Төрийн одон медаль, гавъяат цол, яамны болон бусад шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх;
- Төсөв хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын талаар санал боловсруулж дараагийн шатны нэгжид санал оруулах;
- ШУТИС-ийн зардлаар гадаадад томилолтоор төлөөлөгч явуулах саналыг оруулах;
- Бүрэлдэхүүн сургуулийн санхүү, тэнхим, судалгааны төвүүдийн тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх;
- Бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны төв байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэж, санал оруулах;
- Ажилтнуудын гаргасан сахилгын зөрчлийн талаар хэлэлцэж санал оруулах;
- ШУТИС-ийн дүрэмд заагдсан бусад үүрэг;
Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн:
|
№ |
Овог |
Нэр |
Зэрэг, Цол |
Албан тушаал |
|---|---|---|---|---|
|
Захирлын зөвлөлийн дарга |
||||
|
1 |
Лхагвасүрэн |
Баяр-Эрдэнэ |
Доктор (Ph.D), Дэд профессор |
Захирал |
|
Захирлын зөвлөлийн гишүүд |
||||
|
2 |
Хүрэлбаатар |
Загарзүсэм |
Доктор (Ph.D), Дэд профессор |
Эрдэмтэн нарийн бичгийн дарга |
|
3 |
Пүрэвдорж |
Ууганбаяр |
Доктор (Ph.D) |
Сургалт, чанарын албаны дарга |
|
4 |
Бадарч |
Энхтөгс |
Магистр |
МХТ-ийн Сургалтын төвийн захирал |
|
5 |
Аюуш |
Алтангэрэл |
Доктор (Ph.D), дэд профессор |
Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч |
|
6 |
Бат-Эрдэнэ |
Мөнхбаяр |
Доктор (Ph.D), Дэд профессор |
Кибер аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч |
|
7 |
Алтангэрэл |
Хүдэр |
Доктор (Ph.D), дэд профессор |
Компьютерын ухааны тенхимийн эрхлэгч |
|
8 |
Пүрэвсүрэн |
Нямсүрэн |
Доктор (Ph.D), дэд профессор |
Холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч |
|
9 |
Бямбаа |
Дорж |
Доктор (Ph.D) |
Электроникийн тэнхимийн эрхлэгч |
|
10 |
Адъяа |
Мөнхбаяр |
Доктор (Ph.D) |
Багшийн хөгжлийн багийн ахлагч |
|
11 |
Кампар |
Батцэцэг |
Магистр |
Ахлах нягтлан бодогч |
|
12 |
Цогтбаяр |
Алтангэрэл |
Магистр |
Байр ашиглалт хариуцсан менежер |
|
13 |
Чулуунбаатар |
Жаргалмаа |
Магистр |
Захирлын туслах |