Төсөл, гэрээт ажил

МХТС-ийн профессор багш нар болон бакалавр, магистр, доктор оюутнууд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан эрдэм шинжилгээ, туршилт, технологи боловсруулалт, инновац нэвтрүүлэлтийн чиглэлийн суурь судалгаа, захиалгат төсөл, гэрээт ажлуудыг гадаадын болон дотоодын бизнес, үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

Хэрэгжүүлсэн болон хэрэгжиж  байгаа зарим томоохон төслүүдээс дурдвал:

2002 онд

Энэтхэгийн засгийн газрын буцалтгүй тусламжаар 1 сая долларын хөрөнгө оруулалт бүхий CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, программ хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, видео хурал зохион байгуулах Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Төв (МХТСТ) байгуулах төсөл.

2004 онд

Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар МХТСТ- ийн Видео хурлын системд тулгуурлан Төрийн захиргааны шинэчлэл хөтөлбөрөөс санхүүжүүлсэн 283 мянган ам долларын төсөвтэй, орчин үеийн технологитой алсын зайн сургалтын систем байгуулах төсөл

2009 онд ШУТИС-ийн номын сан, лабораторийн цогцолбор барилгын холбоо, дохиолол, теле-хяналт болон интернэт, компьютерын сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 179 сая төгрөгийн төсөвтэй төсөл
2010 онд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад RFID цахим карт бүхий бүртгэл мэдээллийн систем нэвтрүүлэх төсөл
2011 онд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад оюутны мэдээллийн хэвлэх машин нийлүүлэх төсөл
2014 онд Тайвань улстай хамтарсан “Хувьсах хурдтай утасгүй орчинд видео дохионд суурилсан авто замын хяналтын систем” 54 сая төгрөгийн төсөл.
2014 онд БНСУ-тай хамтарсан “Өндөр мэдрэмжтэй алдаа багатай периметр хамгаалалтын систем " 35.1 сая төгрөгийн олон улсын төсөл
2015 онд БНСУ-ын ETRI ба Монголын Төмөр Замтай хамтарсан “A study of radio resource management and sensing network topology for railway sensing network" 80 сая төгрөгийн олон улсын төсөл
2015 онд БСШУЯ-ны ШУТ сангийн төслийн хүрээнд 30 сая төгрөгийн “Үргэлжилсэн яриа таних систем боловсруулах суурь судалгаа” төсөл
2017 онд “Цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв, байдал, бохирдол бууруулах судалгаа” ШУТС-2017/32 БСШУЯ-ны ШУТ сангийн төсөл /40 сая төгрөг/
2017 онд “Микро шингэн дэх бактерийг цахилгаан диэлектрик аргаар таних” MOST-MECSS2017001 олон улсын төсөл /54000$/
2018 онд “Цайрын оксидын хэт ягаан гэрлийн мэдрэгчийг хөгжүүлэх боломжийн судалгаа” ШУТ сангийн санхүүжилттэй төсөл /15 сая төгрөг/
2018 онд “Мембран тооцооллыг параллель архитектурт хэрэгжүүлэх, ген молекулын кодлолыг крипто шинжилгээнд хэрэглэх боломжийн судалгаа” ШУТС-2018/04 БСШУЯ-ны ШУТ сангийн төсөл /38.7 сая төгрөг/
2019 онд “Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ба ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлтийн судалгаа” MJEED J23A16 олон улсын төсөл жил бүр 10 сая төгрөг
2019 онд “НЗДТГазар сургалтын төвийн веб сайт болон сургалтын орчин хөгжүүлэх төсөл” АНУ-ын азийн сантай хамтарсан гэрээт ажил /39.5 сая төгрөг/
2019 онд " ХХЗХ-нд Мэдээллийн технологийн аудит, эрсдэлийн үнэлгээ хийх" ХХЗХ-тай хамтарсан гэрээт ажил /5.4 сая төгрөг/
2019 онд “Lapack системийн шинжилгээ” ХБНГУ-тай хамтарсан гэрээт ажил /10 сая төгрөг/
2019 онд “Улаанбаатар хотын усны тоолуурын автомат системийн хөгжүүлэлт” /10 сая төгрөг/
2019 онд “Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт” /10 сая төгрөг/
2020 онд “Хиймэл оюун ухаан болон их өгөгдлийн шинжилгээнд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чатбот хөгжүүлэлт” /10 сая төгрөг/
2020 онд “Хүний биеийн хөдөлгөөн таних дохио боловсруулалтын судалгаа” /7 сая төгрөг/
2020 онд

“ОХУ, Монгол Улсын хил дамнасан нутаг дэвсгэрт байгаль орчны үйл явц тээврийн хүртээмж, түүний нийгэм, эдийн засгийг загварчлах салбар хоорондын сүлжээний платформ бий болгох” /34.1 сая төгрөг/

Төслийн удирдагч: Ph.D Д.Золзаяа /КУС-ын дэд профессор/

2020 онд

“Олон өгөгдлийн уусалд суурилсан синергистик эмийн хослолын ухаалаг таамаглалын загвар боловсруулах, турших судалгаа  (эхинококкозисийн эсрэг тохиолдол)” /80.1 сая төгрөг/

Төслийн удирдагч: Ph.D И.Цэрэн-Онолт /КУС-ын профессор/

2020 онд

“Онцгой байдлын үеийн IoT-д суурилсан хяналтын систем хөгжүүлэх” /36 сая төгрөг/

Төслийн удирдагч: Ph.D Л.Эрдэнэбаяр /ХС-ын дэд профессор/

2021 онд

“Urban mobility application for Erdenet city” /45.9 сая төгрөг/

Төслийн удирдагч: Ph.D Д.Золзаяа /КУС-ын дэд профессор/

2021 онд "Мэдээлэл технологи, холбоо аутсорсингийн төв" төсөл
2021 онд 

Олон өгөгдлийн уусмалд суурилсан синергистик эмийн хослолын ухаалаг   таамаглалын загвар боловсруулах, турших судалгаа /эхинококкозисийн эсрэг тохиолдолд/

Төслийн удирдагч: Ph.D И.Цэрэн-Онолт /КУС-ын профессор/

2022 онд

Био-тооцоолох төхөөрөмжийн загвар ба туршилт

Төслийн удирдагч: Ph.D И.Цэрэн-Онолт /КУС-ын профессор/

2022 онд

SERS нано-мэдрэгч болон гүн сургалт ашиглан COVID-19-ийг түргэн илрүүлэх (COVID19-SERS-AI)

Төслийн удирдагч: Ph.D И.Цэрэн-Онолт /КУС-ын профессор/

2022 онд

Хиймэл оюуныг ашиглан нийтийн тээврийн сүлжээг иргэдэд ээлтэй, хүртээмжтэй оновчтой загварчлах 

Төслийн удирдагч: Ph.D Д.Золзаяа /КУС-ын дэд профессор/

2022 онд

"EEG sensor ашиглан тархины дохиог машин сургалтын аргаар боловсруулах судалгаа" 

Төслийн удирдагч: Ph.D Ц.Тэнгис /ЭС-ын дэд профессор/

2022 онд Кибер аюулгүй байдлын мэргэжилтний хүний нөөцийг хөгжүүлэх JICA төсөл
2023 онд

"Гүний уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил тодорхойлох системийн судалгаа" 

Төслийн удирдагч: Ph.D Ц.Тэнгис /ЭС-ын дэд профессор/

2023 онд

"Хиймэл оюун ухаант интеграл схемийн загвар"

Төслийн удирдагч: Ph.D Х.Загарзүсэм /МХТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ВИДЕО ТАНИЛЦУУЛГА

School of ICT