Хөтөлбөрийн түвшний үнэлгээ

Хөтөлбөрт үнэлгээ хийх үндсэн зарчим

Ерөнхийдээ ҮДСБ-ын онол арга зүйд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байгаа тохиолдолд хөтөлбөрийн түвшний дотоод чанарын баталгаажуулалтыг дараах 2 түвшинд хэрэгжүүлнэ. Үүнд:

➢ Салбар нэгжийн түвшинд сургалтын хөтөлбөрт өөрийн үнэлгээ хийх

➢ Сургууль, их сургуулийн түвшинд сургалтын хөтөлбөрт өөрийн эсвэл хөндлөнгийн үнэлгээ хийх

Хөтөлбөрийн түвшний үнэлгээг хөтөлбөр хариуцаж байгаа салбар, нэгжийн түвшинд өөрийн үнэлгээ хэлбэрээр жил бүр заавал зохион байгуулна. Их сургууль, түүний бүрэлдэхүүн, салбар сургуулийн түвшинд хөтөлбөр хариуцаж байгаа салбар, нэгжийн хөтөлбөрийн өөрийн үнэлгээний үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлэхээс гадна тодорхой хөтөлбөрүүдийг санамсаргүй байдлаар сонгон 3-5 жил тутамд тусгай комисс гарган хөндлөнгийн үнэлгээ хийж болно. Дээрх зарчмаар хөтөлбөрт өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийхдээ өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтуудад үндэслэх ба PDCA циклд суурилсан үнэлгээний рубрик ашиглана.

Хөтөлбөрийн PEOs-ийг үнэлэх төлөвлөлт

PEOs-ийн ач холбогдлын үнэлгээ:

PEOs-ийн гүйцэтгэлийн үнэлгээ:

Хөтөлбөрийн PLOs-ийг үнэлэх төлөвлөлт

PLOs-ийн ач холбогдлын үнэлгээ:

PLOs-ийн гүйцэтгэлийн үнэлгээ: 

Хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах зорилгоор хийгдэж байгаа хамгийн гол үнэлгээ юм. Энэ үнэлгээг зөв арга зүйгээр тогтмол гүйцэтгэж, үр дүнг хөтөлбөрийн сайжруулалтад ашиглаж чадвал сургалтын чанарыг тогтмол дээшлүүлэх боломж бүрдэнэ.

ВИДЕО ТАНИЛЦУУЛГА

School of ICT