Программ хангамж хөтөлбөр
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1984 онд Политехникийн дээд сургууль (ПДС) дээр дээд сургууль дундын “Удирдлагын автоматжуулсан систем, тооцоолох техникийн тэнхим” байгуулсныг Монгол улсад “Программ хангамж” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн он цагийн эхлэл гэж үздэг.
Эхний үед бусад мэргэжлийн хөтөлбөрт программчлалын үндэс, удирдлагын автоматжуулсан систем зэрэг хичээлүүдийг зааж байгаад бие даасан “Программ хангамж” хөтөлбөрөөр анхны элсэлтээ 1987 онд авсан байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж нь ПДС–ийн дэргэдэх дээрх тэнхим байсан ба 1991 оноос одоогийн ШУТИС–ийн салбар сургууль болох Компьютерын техник, менежментийн сургууль (КТМС) болон өргөжсөн түүхтэй.
Электроникийн салбарын хөгжлийн үр дүнд тооцоолох техник буюу одоогийн нэршлээр компьютерын хүртээмж, хэрэглээ нэмэгдсэн нь Программ хангамж мэргэжлийн нэр хүнд, эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлсэн. КТМС сургууль дээр анх нээгдсэн Программ хангамж хөтөлбөрийг үндэс болгож олон тооны боловсролын байгууллага ижил, төстэй хөтөлбөр нээсэн ч КТМС-аас хэрэгжүүлж буй хөтөлбөр хамгийн нэр хүндтэй хөтөлбөрт тооцогддог.
Өнгөрсөн хугацаанд КТМС Программ хангамж хөтөлбөрөөр 994 бакалавр, 144 магистр зэрэгтэй мэргэжилтнийг бэлтгэсэн нь манай орны мэдээллийн технологийн мэргэжлийн байгууллагуудын цөм нь болохын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрд үнэлэгдэж байна. Мэдээллийн технологийн хөгжил, боловсролын тогтолцоонд гарсан өөрчлөлтийг дагаад сургалтын хөтөлбөр байнга өөрчлөгдөн сайжирч ирсэн.
Багш нар
Нийт 19 багш, судлаач

А.Хүдэр
Доктор, дэд профессор / Салбарын эрхлэгч
khuder@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0001-7697-546X

А.Эрдэнэбаатар
Доктор, профессор / Зөвлөх профессор
erka@must.edu.mn

Б.Батзолбоо
Доктор, дэд профессор / Профессор
b.batzolboo@must.edu.mn

Д.Золзаяа
Доктор, дэд профессор / Профессор
zolzaya@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0001-6367-9039

Г.Ганчимэг
Доктор, дэд профессор / Профессор
ganaa@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0003-1991-1608

Ж.Алимаа
Доктор, дэд профессор / Дэд профессор
alimaaj@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0003-1837-4417

Ж.Оргил
Доктор / Дэд профессор
orgilsict@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0002-1411-7483

Б.Туяацэцэг
Доктор, дэд профессор / Дэд профессор
tuyatsetseg.b@must.edu.mn

Ч.Цэнд-Аюуш
Доктор / Ахлах багш
tsend-ayush@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0003-3129-370X

Г.Ганбат
Доктор / Ахлах багш
ganbatg@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0003-0845-3744

Б.Цэрэнлхам
Багш
tserenlkham@must.edu.mn

Б.Гүндсамбуу
Багш
gundsambuu@must.edu.mn

Х.Хулан
Багш
khulankhalzaa@must.edu.mn

А.Отгонбаяр
Багш
otgonbayar.a@must.edu.mn

Б.Алтантуяа
Багш
altantuya.b@must.edu.mn

Б.Батмөнх
Багш
batmunkh.d@must.edu.mn

Н.Анхбаяр
Багш
ankhbayar.n@must.edu.mn
ORCID: 0009-0003-7376-9267

Э.Батцэцэг
Дадлагажигч багш
battsetseg_e@must.edu.mn

Ч.Даариймаа
Дадлагажигч багш
chdaariimaa@must.edu.mn