Хиймэл оюун
Хиймэл оюун ухааны бакалаврын хөтөлбөр нь машин сургалт, гүн сургалт, компьютерын хараа, байгалийн хэлний боловсруулалт, генератив AI зэрэг орчин үеийн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ. Оюутнууд математик, програмчлал, өгөгдлийн инженерчлэлийн суурь дээр AI системийг зохион бүтээх, хэрэгжүүлэх, дижитал шилжилтийн чиглэлд манлайлах ур чадвар эзэмшинэ.