Мэндчилгээ

Л.БАЯР-ЭРДЭНЭ

Л.БАЯР-ЭРДЭНЭ

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал, доктор (PhD), дэд профессор

Мэдээлэл, холбооны технологийн салбарт дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх нь бидний эрхэм зорилго юм.

Олон арван жилийн түүхэн хөгжил, академик уламжлал, инновацид суурилсан шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн цахим хуудсанд зочилж буй танд баярлалаа. Өнөөдөр дэлхий нийт аж үйлдвэрийн дөрөв, тавдугаар хувьсгал, дижитал шилжилтийн эринд оршиж нийгэм, технологи хурдацтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Энэхүү динамик орчинд манай сургууль, хамт олон сургалт, судалгаа, мэдлэг бүтээх чиглэлээр дотоод, гадаадын нэр хүндтэй их сургууль, бизнес, судалгааны байгууллагуудтай өргөн хүрээтэй хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Энэ нь манай сургуулийн Монгол Улсад анхны хиймэл оюун, IoT технологи, мультимедиа технологи, кибер аюулгүй байдал, сансрын технологи зэрэг хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж, олон улсын төсөл хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаагаас харж болно. Мөн оюутнууд маань дэлхийн түвшний мэдлэг, ур чадварыг эзэмших, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зорилгоор тууштай хичээн суралцаж Робокон, Кансат зэрэг тэмцээн, инженерийн чиглэлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд тогтмол амжилт үзүүлж, дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.

Бид Монгол Улсын болон дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах онолын мэдлэг, практикт дадлагатай, хиймэл оюун болон дижитал шилжилтийн арга зүй эзэмшсэн, шинэ технологи хөгжүүлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, олон улсад өрсөлдөх чадвартай ирээдүйн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэхийн төлөө хичээн анхааран ажиллаж байна.

Удахгүй болох арга хэмжээ

"ЭРДМИЙН ЧУУЛГАН -2025"  профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
Арга хэмжээ

"ЭРДМИЙН ЧУУЛГАН -2025" профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

МХТС, ШУТИС

Дэлгэрэнгүй
ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа.
Арга хэмжээ

ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа.

Сургуулийн талбай

Дэлгэрэнгүй
Монгол улсад инновацын соёл, экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Монголын инновацын 7 хоног"  арга хэмжээ 2023 оны 6 сарын 5-наас 11-ний өдрүүдэд нэг долоо хоногийн турш олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

"Job Fair-Ажил олгогчдын өдөрлөг-2023"  арга хэмжээнд та бүхнийг урьж байна.
Арга хэмжээ

"Job Fair-Ажил олгогчдын өдөрлөг-2023" арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

Сургуулийн талбай

Дэлгэрэнгүй
"УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН XXXI ОЛИМПИАД" зохион байгуулагдана.
Арга хэмжээ

"УЛСЫН ПРОГРАММЧЛАЛЫН XXXI ОЛИМПИАД" зохион байгуулагдана.

Сургуулийн талбай

Дэлгэрэнгүй
“ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна.
Арга хэмжээ

“ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна.

Сургуулийн талбай

Дэлгэрэнгүй
"ИННОВАЦЫН ЭЗЭД" шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ.
Арга хэмжээ

"ИННОВАЦЫН ЭЗЭД" шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ.

Сургуулийн талбай

Дэлгэрэнгүй
МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан
Арга хэмжээ

МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан

Сургуулийн талбай

Дэлгэрэнгүй