Мэдээллийн технологийн салбар
Ардын боловсролын сайдын 1991 оны 1-р сарын 12-ны өдрийн 22-р тушаалаар Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ), Холбооны сургалтын төв нэгдэн Мэдээллийн Техникийн Сургууль нь “Радио холбоо, Цахилгаан холбоо, Мэдээллийн технологи, Электроник” гэсэн 4 тэнхимтэйгээр байгуулагдсан.
Мэдээллийн технологийн тэнхим нь 1991 оноос “Мэдээллийн технологи” мэргэжлээр бакалавр, магистрын түвшний сургалтыг, 1996 оноос докторын сургалтыг, 2000 оноос “Мэдээллийн системийн автоматжуулалт” мэргэжлээр бакалавр, магистрын сургалтыг тус тус явуулж эхэлсэн. Мэдээллийн системийн мэргэжлийн бакалавр болон магистрын сургалтыг 1998 оноос КТМС дээр явуулж эхэлсэн.
Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2014 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн ШУТИС, МХТС-ийн мэдээллийн технологийн профессорын баг, Компьютер техник менежментийн сургууль (КТМС)-ийн мэдээллийн системийн профессорын багуудыг нэгтгэж “Мэдээллийн технологийн салбар” болгон өргөтгөсөн.
Хөтөлбөрүүд
Бакалаврын хөтөлбөр
- Мэдээллийн технологи
- Мэдээллийн систем
- Өгөгдлийн ухаан
Магистрын хөтөлбөр
- Мэдээллийн технологи
- Мэдээллийн систем
- ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай хамтарсан 1+1 хөтөлбөр – “DIGITAL TECHNOLOGIES, NETWORKS AND BIG DATA”
Докторын хөтөлбөр
- Мэдээллийн технологи
Багшлах бүрэлдэхүүн
Тус салбар нь үндсэн багш 26, сургалтын мастер 2, нийт 28 багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд эрдмийн зэрэг, цолтой багш нарын эзлэх хувь 61.5% байна.
Багшлах боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэднийг өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцуулахад ихээхэн анхаарч байна.
Эрдэм шинжилгээний бүтээл, туурвил
Мэдээллийн технологийн салбарын профессор, багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, улсын төсөвт болон аж ахуйн гэрээт ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд дараах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна.
Судалгааны чиглэлүүд
- Эх хэлний боловсруулалт
- Дүрсийн боловсруулалт
- Хиймэл оюун ухаан, машин сургалт
- Био инженерчлэл
- Их өгөгдөл
Салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг дээшлүүлэхийн тулд гадаадын их, дээд сургуулиудад докторантурт суралцуулах, туршлагатай багш, судлаачдыг дагалдан ажиллуулсны үр дүнд тодорхой ахиц гарлаа.
Сүүлийн жилүүдэд импакт фактор өндөр олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо нэмэгдэж байна.
Багш нар
Нийт 24 багш, судлаач

А.Алтангэрэл
Тэнхимийн эрхлэгч
a.altangerel@must.edu.mn

Ц.Баатархүү
Профессор, доктор
baatarkhuu@must.edu.mn

Ч.Мөнхнасан
Профессор, доктор
delgermaa@mhts.edu.mn

Б.Долгорсүрэн
Профессор, доктор
doogii.csms@gmail.com
ORCID: https://orcid.org/0000-0002-8795-2762

Д.Сарангэрэл
Дэд профессор
saran@must.edu.mn

Б.Золзаяа
Дэд профессор
b.zolzaya@must.edu.mn

С.Өлзийбаяр
Дэд профессор, доктор
ulziibayar@must.edu.mn
ORCID: ORCID: https://orcid.org/0000-0001-6159-7128

О.Бат-Энх
Ахлах багш, Доктор, профессор
batenkh@must.edu.mn
ORCID: ORCID:

Д.Эрдэнэтуяа
Ахлах багш, Доктор
do_erdenetuya@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0001-9654-5408

А.Түвшинбаяр
Ахлах багш, Доктор
tuvshinbayar@must.edu.mn

Б.Ариунзаяа
Ахлах багш, Доктор
b.ariunzaya@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0002-1675-7791

Б.Мөнхбуян
Ахлах багш, Доктор
munkhbuyan@must.edu.mn

П.Энхтайван
Ахлах багш, доктор
p_taivan87@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0002-4671-4135

М.Тунгалаг
Ахлах багш, Магистр
tungalag@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0003-4774-8473

Ц.Батцэцэг
Ахлах багш
battsetseg_ts@must.edu.mn

Э.Батцэцэг
Багш
e.battsetseg@must.edu.mn

Б.Алтансувд
Ахлах багш, Магистр

П.Нарангэрэл
Багш, магистр
narangerel.p@must.edu.mn

Т.Золбоо
Багш, магистр
t.zolboo@must.edu.mn

Д.Золбоо
Багш, Магистр
d.zolboo@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0003-3384-9441

Л.Болор
Багш, Магистр
ORCID: https://orcid.org/0000-0003-0916-3925

Д.Цогтбаяр
Багш, Магистр
tsogtbayar@must.edu.mn

Г.Мөнхбат
Багш, магистр
g.munkhbat@must.edu.mn
ORCID: https://orcid.org/0000-0001-8047-4385

Н.Ганхуяг
Багш, Магистр
xuygaa_mn@must.edu.mn