Электроникийн салбар

ТИС-ийн бүрэлдэхүүнд байсан МТАФ-н бүтцийг өөрчлөн Ардын боловсролын сайдын 1991 оны 01-р сарын 12-ны өдрийн 22-р тушаалаар МТС-д “Электроник”, КТМС-д “Автоматик-Электроник” гэсэн тэнхимүүд байгуулснаар Электроникийн салбар үүссэн хэмээн үздэг. Түүхэн хөгжлийн явцад тэнхимүүдийн нэр, бүтэц бүрэлдэхүүн нь хэд хэдэн удаа өөрчлөгдөн, 2014 онд “Электрон техник”, “Тоон дохионы боловсруулалт ба микропроцессорын техник”, “Компьютерын техник” гэсэн профессорын багуудыг нэгтгэж өнөөгийн Электроникийн салбарыг өргөтгөн байгуулсан.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тус салбар нь Автоматик-электроникийн чиглэлээр үндэсний хэмжээний мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд 2009 онд “Мэдээлэл Хэмжлийн Электроник”, 2010 онд “Компьютерын Удирдлагатай Систем” хөтөлбөрүүд нь (хуучин нэрээр), “Электроник” хөтөлбөрөөр 2019 онд магадлан итгэмжлэгдсэн.

Тус салбарт 2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар доктор (Ph.D)-ын зэрэгтэй 6, магистр зэрэгтэй 10 багш, сургалтын мастер 2, нийт 18 профессор, багш, ажилтан ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар тус салбар дараах хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.

Хөтөлбөрүүд

Бакалаврын түвшинд

  • Электроникийн инженерчлэл хөтөлбөр
  • Робот ба Хиймэл Оюун Ухаан хөтөлбөр

Магистрын түвшинд

  • Электроникийн инженерчлэл

Докторын түвшинд

  • Электроникийн инженерчлэл

Магадлан итгэмжлэл

Тус салбарын “Мэдээлэл Хэмжлийн Электроник” хөтөлбөр 2009 онд, “Компьютерын Удирдлагатай Систем” хөтөлбөр 2010 онд (хуучин нэрээр), “Электроник” хөтөлбөр 2019 онд тус тус магадлан итгэмжлэгдсэн.

Багшлах бүрэлдэхүүн

2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар тус салбарт доктор (Ph.D)-ын зэрэгтэй 6, магистр зэрэгтэй 10 багш, сургалтын мастер 2, нийт 18 профессор, багш, ажилтан ажиллаж байна.

Суралцагчид, төгсөгчид

2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар тус салбарт бакалаврын түвшинд 218, магистрын түвшинд 32, докторын түвшинд 2 оюутан идэвхтэй суралцаж байна.

Энэ салбар өнгөрсөн хугацаанд Монгол улсын мэдээлэл, холбооны салбарт 2000 орчим бакалавр, 200-аад магистр, 20 орчим доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргажээ.

18
Нийт багш, ажилтан
6
Ph.D зэрэгтэй багш
218
Бакалаврын оюутан
2000+
Бэлтгэсэн бакалавр

Багш нар

Нийт 13 багш, судлаач

Б.Дорж

Б.Дорж

Доктор / Тэнхимийн эрхлэгч

dorj@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0003-1376-9815

Б.Зоригтбаатар

Б.Зоригтбаатар

Доктор, Профессор

bzorigt@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0003-3276-4024

А.Одгэрэл

А.Одгэрэл

Доктор, Дэд профессор / Профессор

odgerel55@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0002-5725-4912

Ц.Тэнгис

Ц.Тэнгис

Доктор / Дэд профессор

tengis@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0002-0580-7327

Х.Загарзүсэм

Х.Загарзүсэм

Доктор / Эрдэмтэн нарийн бичгийн дарга

zagarzusem@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0001-7440-4364

Ц.Хүрэлбаатар

Доктор / Дэд профессор

khurelbaatar@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0001-7440-4364

Б.Луубаатар

Б.Луубаатар

Ахлах багш

luubaatar@must.edu.mn

Ц.Сугир

Ц.Сугир

Ахлах багш

sugir@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0002-3529-0680

М.Өлзий-Орших

М.Өлзий-Орших

Ахлах багш

ulziiorshikh@must.edu.mn

Т.Амартүвшин

Т.Амартүвшин

Багш

amartuvshin@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0003-4785-6474

Б.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ

Багш

bat-erdene@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0003-1307-8168

Л.Үүрцайх

Л.Үүрцайх

Багш

uurtsaikh@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0003-3509-1865

Г.Ууганчимэг

Г.Ууганчимэг

Багш

uuganchimeg.g@must.edu.mn