Кибер аюулгүй байдлын тэнхим

Компьютерын сүлжээ, кибер аюулгүй байдлын чиглэлийн аливаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх өндөр мэдлэг, ур чадвартай, мэргэжлээрээ ахиж дэвших, насан туршдаа шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг чадвар шаардсан ажлын байранд мэргэжлийн ур чадвараа батлан харуулахын зэрэгцээ ямагт үлгэрлэх өндөр ёс суртахуунтай, багаар ажиллах чадвартай, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа технологийн ололт дэвшлүүдийг хэрэглэх, хөгжүүлэх, нутагшуулах мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд зорин ажиллаж байна.

Тус салбар нь Мэдээллийн сүлжээ профессорын баг нэртэйгээр ШУТИС-ийн Ректорын 2002 оны 9-р сарын 20-ны өдрийн 196 тоот тушаалаар байгуулагдаж, “Мэдээллийн сүлжээ” мэргэжлээр анх бакалаврын сургалт явуулж эхэлсэн. 2016 оноос одоогийн зохион байгуулалтад орж Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар байгуулагдсан. 2025 оны 6 дугаар сараас эхлэн Кибер аюулгүй байдлын тэнхим нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус тэнхимд 2025–2026 оны хичээлийн жилийн байдлаар доктор зэрэгтэй 9, магистр зэрэгтэй 7 багш, сургалтын мастер 2, нийт 18 профессор, багш, ажилтан ажиллаж байна. 2021–2022 оны хичээлийн жилийн байдлаар бакалаврын түвшинд 427, магистрын түвшинд 13 оюутан идэвхтэй суралцаж байна. 2022–2023 оны хичээлийн жилийн байдлаар 400 гаруй оюутан бакалаврын зэргээр төгссөн байна.

Хөтөлбөрүүд

Бакалаврын түвшин

  • Компьютерын сүлжээ
  • Кибер аюулгүй байдал

Магистрын түвшин

  • Компьютерын сүлжээ
  • Кибер аюулгүй байдал

Докторын түвшин

  • Компьютерын сүлжээ

Магадлан итгэмжлэл

2012, 2019 онд “Мэдээллийн сүлжээ” хөтөлбөрийг, 2019 онд “Системийн аюулгүй байдал” хөтөлбөрийг, 2024 онд “Кибер аюулгүй байдал, Компьютерын сүлжээ” хөтөлбөрийг дотоодод тус тус магадлан итгэмжлүүлсэн.

Багшлах бүрэлдэхүүн

Тус тэнхим нь үндсэн багш 16, сургалтын мастер 2, нийт 18 профессор, багш, ажилтан-тайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш нарын дотор доктор зэрэгтэй 9, магистр зэрэгтэй 7 багш ажиллаж байгаа бөгөөд эрдмийн зэрэг, цолтой багш нарын эзлэх хувь 61.5% байна.

Багшлах боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэднийг өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцуулахад ихээхэн анхаарч байна.

Тус тэнхимийн багш нар Мэдээлэл, холбооны сургалтын төвийн CISCO Академи-ийг түшиглэн CCNA, CCNP сургалтыг явуулж, сертификат олгож байна.

Эрдэм шинжилгээний бүтээл, туурвил

Кибер аюулгүй байдлын тэнхимийн профессор, багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, улсын төсөвт болон аж ахуйн гэрээт ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд дараах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна.

Судалгааны чиглэлүүд

  • Эх хэлний боловсруулалт
  • Дүрсийн боловсруулалт
  • Хиймэл оюун ухаан, машин сургалт
  • Био инженерчлэл
  • Их өгөгдөл

Салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг дээшлүүлэхийн тулд гадаадын их, дээд сургуулиудад докторантурт суралцуулах, туршлагатай багш, судлаачдыг дагалдан ажиллуулсны үр дүнд тодорхой ахиц гарч байна.

Сүүлийн жилүүдэд импакт фактор өндөр олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо нэмэгдэж байна.

18
Профессор, багш, ажилтан
9
Доктор зэрэгтэй багш
61.5%
Эрдмийн зэрэг, цолтой багш
400+
Бакалаврын түвшний төгсөгч

Багш нар

Нийт 15 багш, судлаач

Б.Мөнхбаяр

Б.Мөнхбаяр

Доктор, Дэд профессор / Тэнхимийн эрхлэгч

munkhbayar.b@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0001-6366-0805

Я.Дашдорж

Я.Дашдорж

Доктор, Дэд профессор / Профессор

dashdorj@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0002-2328-9973

Ч.Эрдэнэбат

Ч.Эрдэнэбат

Доктор / Профессор

ch.erdenebat@must.edu.mn

Ц.Энхтөр

Ц.Энхтөр

Доктор / Дэд профессор

enkhtur@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0002-4218-6689

Б.Дэнсмаа

Б.Дэнсмаа

Доктор, Дэд профессор

b.densmaa@must.edu.mn

Д.Бямбадорж

Д.Бямбадорж

Доктор / Ахлах багш

d.byambadorj@must.edu.mn

Т.Булганмаа

Т.Булганмаа

Доктор / Ахлах багш

bulganmaa.t@must.edu.mn

Г.Баяр

Г.Баяр

Ахлах багш

bayar.g@must.edu.mn

Ц.Манлайбаатар

Ц.Манлайбаатар

Багш

manlaibaatar@must.edu.mn

П.Бумдүүрэн

П.Бумдүүрэн

Багш

bumduurenp@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0002-7482-3507

Х.Уянгаа

Х.Уянгаа

Багш

uyangaakh@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0001-6774-9006

М.Энхжаргал

М.Энхжаргал

Багш

m.enkhjargal@must.edu.mn

А.Гэрэлцэцэг

А.Гэрэлцэцэг

Багш

gereltsetseg@must.edu.mn

ORCID: https://orcid.org/0000-0002-1594-8158

Н.Даваасүрэн

Н.Даваасүрэн

Багш

davaasuren.n@must.edu.mn

Б.Ундрал

Б.Ундрал

Багш

undral.b@must.edu.mn