Мэдээ рүү буцах

2026-2027 оны бакалаврын ЭШХ амжилттай болж өндөрлөлөө

2026 оны арван нэгдүгээр сарын 125 мин уншина
professional

2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2026” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар  зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан бакалавр оюутны 15 илтгэлийг 2026 оны 11 сарын 12-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв.

Тэнхимүүдээс шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБД, доктор (Ph.D), дэд проф Х.Загарзүсэм, СЧАД, доктор (Ph.D) П.Ууганбаяр, МТТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) М.Мөнхбуян, ЭТ-ийн эрхлэгч доктор (Ph.D)  Б.Дорж, КУТ-ийн дэд профессор, доктор (Ph.D), дэд проф Б.Батзолбоо, КАБТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Энхтөр, ХИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) С.Батдалай нарын редакцын бүрэлдэхүүн хянан үнэлж, ЭНБД доктор (Ph.D) Х.Загарзүсэм, СЧАД, доктор (Ph.D) П.Ууганбаяр, МТТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) М.Мөнхбуян, ЭТ-ийн эрхлэгч доктор (Ph.D) Б.Дорж, КУТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Батзолбоо, КАБТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Энхтөр, ХИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) С.Батдалай нарын шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцүүлсэн судалгааны ажлаас дараах эхний 3 байрыг шалгаруулж оюутнууд болон удирдагч  профессор нарт урамшууллыг олгож, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа өргөмжлөл хадгалуулав.

66666666666666666

I-р байр                

Сэдэв: “ Инерцийн мэдрэгч ашигласан өндөр настны хөдөлгөөнийг таних системийн хөгжүүлэлт ”

                              Илтгэгч: М.Хишигбаяр /Электроникийн инженерчлэл/

                              Удирдагч: А.Одгэрэл /Ph.D, дэд профессор/

шагналын

II-р байр               

Сэдэв: “Мэдээний хэлмэрчийн өгөгдлийн сан ба вектор квантчлалд суурилсан загварын архитектур ”

                               Илтгэгч: У.Дэлгэрмөрөн, Д.Мөнхзул, Х.Цэрэндулам /Компьютерийн ухаан/

                               Удирдагч: Ж.Оргил /Ph.D/

33333333333333333

III-р байр             

 Сэдэв: “Том хэлний загварын Монгол хэлний токенчлолын үр ашигт үгийн сангийн тохируулгын үзүүлэх нөлөө"

    Илтгэгч: П.Билгүүнтөгөлдөр  /Компьютерийн ухаан/                       

     Удирдагч: Б.Батзолбоо /Ph.D, дэд профессор/

МХТС-ийн бакалаврын түвшний 3000 гаруй оюутнаас эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажилд ач холбогдол өгч, тэнхимээсээ шалгаран эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцон шалгарсан оюутнуудад өргөмжлөл, нийт оролцсон оюутнуудад баяр хүргэж, өргөмжлөл гардууллаа.

Хурлыг амжилттай зохион байгуулахад цаг заваа зориулан ажилласан шүүгч, өгүүллийн редакц хийсэн эрдэмтэн багш нар болон судалгааны бүтээлээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууд, тэдний удирдагч багш нарт талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба 2026.11.12