Оюутны үнэмлэх, карт

ШУТИС-МХТС-ийн оюутны үнэмлэх захиалах болон Umoney нийтийн тээврийн картын алхамчилсан заавар.

1

Оюутны үнэмлэх захиалах

ШУТИС-ийн оюутны үнэмлэхийг дараах дарааллаар захиална. Шинэ оюутнууд бүртгэлийн дараа 2–3 долоо хоногт үнэмлэхээ авна.

Оюутны үнэмлэх захиалах
2

Umoney оюутны карт шинээр захиалах

Шинэ хичээлийн жилд оюутны Umoney картаа онлайнаар захиалах боломжтой. Шинэ захиалгын анкет бөглөж, төлбөрөө онлайнаар төлөөд картаа авна.

Umoney оюутны карт шинээр захиалах
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар / зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар / зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг
Захиалгын төлбөр: 4,600 ₮u-money.mn
3

Umoney картыг сунгуулах

Хичээлийн жилийн эхэнд оюутны Umoney картаа онлайнаар сунгана. Сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой тул банкны салбар луу заавал очих шаардлагагүй.

Umoney картыг сунгуулах
4

Карт идэвхжүүлэх

Төлбөрөө төлснөөс хойш картын сунгалт хийгдсэний дараа Нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбаруудад хандан картаа идэвхжүүлэн ашиглана.

Карт идэвхжүүлэх — 1
Карт идэвхжүүлэх — 2
5

Картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд

Картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбаруудад очиж картаа сэргээн авна.

  • Хэрэглэгчийн төвийн утас: 7015-1289