Тэтгэлгийн дэлгэрэнгүй
Оюутнуудад зориулсан төрийн болон сургуулийн нэрэмжит тэтгэлэгүүдийн нөхцөл, бүрдүүлэх материал, зарлалын хугацаа.
4 төрлийн тэтгэлэг
Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж, тэтгэлэг
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоол, 2011 оны 102 дугаар тогтоолын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагад өдрийн ангид суралцаж буй Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно.
Тавигдах шаардлага
- Бүтэн өнчин суралцагч (бакалавр)
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (бакалавр / магистр / доктор)
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (бакалавр)
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын суралцагч
- Нэг өрхийн 3 суралцагч бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж буй өрхийн 1 суралцагч
- Цаатан өрхийн суралцагч (бакалавр)
Бүрдүүлэх бичиг баримт
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг / сум / хороо / дүүргийн засаг даргын дэмжих тодорхойлолт
- Шаардлагатай бол хөгжлийн бэрхшээлтэй болохыг гэрчлэх хувийн хувь тогтоох эмнэлгийн комиссын шийдвэр, эсхүл эцэг эхийн нас барсныг гэрчлэх нотариатаар баталгаажуулсан бичиг баримт
ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг
Ректорын санаачилгаар оюутнуудын сурч боловсрох идэвхийг дээшлүүлэх, авьяас, чадварыг урамшуулан хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг оюутнуудыг урамшуулах, амьдралын боломж муутай оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой. Бакалавр, магистр, доктор бүх шатны амжилттай суралцаж буй оюутнуудыг хамруулна.
Шилдэг суралцагч оюутан
Тавигдах шаардлага
- 3.6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй 2 улирал дараалан суралцсан байх
- Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож шалгарсан байх
- Оюутны эрдэм шинжилгээний ажил, олимпиадад амжилттай оролцож шалгарсан байх
- Сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцсон байх
- Оюутны бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
Шилдэг элсэгч оюутан
Тавигдах шаардлага
- Шинээр элссэн орсон суралцагч байх
- Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх
- Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх
- Олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан байх
Бүрдүүлэх бичиг баримт
- Тэтгэлэг хүссэн өргөдөл
- Тэтгэлгийн анкет (оюутан өөрийн вебээр хандаж бөглөнө)
- ЭЕШ-ын батламжийн хуулбар
- Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
- Эссэ — "Миний мэргэжил миний сонголт" сэдэвт 500 үг хүртэл
- ЕБС-ийн сүүлийн 2 жилийн амжилтын хуулбар
Шилдэг төгсөгч оюутан
Тавигдах шаардлага
- Үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
- Эрдэм шинжилгээ, сурлага, урлаг, спортоор шилдэг төгсөгч байх
- Шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх
- Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулсан байх
Бүрдүүлэх бичиг баримт
- Анкет — http://www.cloudmis.edu.mn/StudentApp/ онлайнаар бөглөж хэвлэх
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт (улирал тус бүрийн голчийг дэд захирлаар баталгаажуулсан)
- Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Хорооны тодорхойлолт (гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын мэдээлэл)
- Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификатын хуулбар
Бакалаврын элсэлтийн журмаар элсэгчдэд олгох тэтгэлэг
Элсэлтийн ерөнхий шалгалт өгч ШУТИС-ийн босго онооны болзол хангасан авьяаслаг элсэгчдэд эхний жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг Элсэлтийн төв комисс шийдвэрлэнэ.
Тавигдах шаардлага
- Олон улсын олимпиадад 1–3 байр эзэлсэн → эхний жилийн 30 кредитийн төлбөрөөс 100% хөнгөлөлт
- Техник технологийн улсын олимпиадад 1-р байр → 100%, 2–3-р байр → 75%, 4–5-р байр → 50%
- Мэргэжлийн улсын олимпиадад 1–5-р байр → 50%
- ШУТИС-ийн харьяа ахлах сургууль төгссөн элсэгч ЭЕШ-ын хичээл тус бүрд 650+ оноо → 50–100%
- ЭЕШ-ын суурь болон дагалдан хичээл тус бүрд 700–800 оноо → 50–100%
"Сүмитомо Корпорац"-ийн тэтгэлэг
Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой Япон Улсын "Сүмитомо Корпорац"-ийн тэтгэлэгт хөтөлбөр.
Тавигдах шаардлага
- ШУТИС-ийн бакалаврын 2-р курсийн (зөвхөн) оюутан байх
- 30-аас доош насны Монгол Улсын иргэн байх
- Төрийн сангийн зээл болон бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш
- Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх
- Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримт
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт + эссэ (өөрийн сонгосон сэдвээр)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт (улирал тус бүрийн голчийг дэд захирлаар баталгаажуулсан)
- Хорооны тодорхойлолт (гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын мэдээлэл)
Анхаарах зүйл
- Жилд нийт 20 оюутан тэтгэлэг авна.
- Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулагдана.
- Эцсийн шалгаруулалтыг "Сүмитомо корпорац"-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас бүрдүүлсэн материал, эссэ, ярилцлагын дүнг харгалзан хийнэ.