CTF тэмцээний бэлтгэл
Capture-the-flag тэмцээнд бэлтгэх дадлага хийж, дотоод болон гадаадын CTF-д тогтмол оролцдог.
Кибер аюулгүй байдал, мэдээллийн сүлжээний шинэ технологи дээр төвлөрсөн оюутны мэргэжлийн клуб.
Computer & Communication Security клуб нь 2019 оны 11-р сарын 27-нд ШУТИС-МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарт харьяалагдан байгуулагдсан оюутны мэргэжлийн клуб юм.
Клубын зорилго нь Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын оюутнуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэх; анги хамт олноор хамтран суралцах, багаар ажиллах, оюутнуудын бүтээлч чадварыг нэмэгдүүлэх; мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын мэргэжлийг бүрэн таниулах явдал юм.
CCS клуб нь 1–4-р курсийн 18 гишүүнтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Capture-the-flag тэмцээнд бэлтгэх дадлага хийж, дотоод болон гадаадын CTF-д тогтмол оролцдог.
Penetration testing, vulnerability assessment, network forensics-ийн чиглэлд практик workshop тогтмол явуулдаг.
Шинэ технологи, threat trend, уламжлалт болон шинэ халдлагуудын тухай лекц зохион байгуулдаг.