Мэдээ рүү буцах

ШУТИС-ийн "MUST-3" баг Үндэсний программчлалын XVI олимпиадаас хүрэл медаль хүртлээ.

2026 оны зургаадугаар сарын 82 мин уншина
тэмцээн

Үндэсний программчлалын XVI олимпиад 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн Мэдээллийн технологи, электрон системийн сургууль (МТЭС) дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

тэмцээн
тэмцээн


Тус олимпиадад Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийг (ШУТИС) төлөөлөн оролцсон Э.Батцэцэг ахлагчтай "MUST-3" баг (багийн гишүүд: П.Билгүүнтөгөлдөр, М.Мөнхбагана, Э.Мөнхтулга) өндөр амжилт үзүүлж, хүрэл медалийн эзэд боллоо. Энэхүү амжилт нь ШУТИС-ийн баг тамирчдын хувьд 2016 онд хүртэж байсан хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлсэн, түүхэн дэх хоёр дахь хүрэл медаль болж буйгаараа онцлогтой юм.

Баг тамирчдыг тууштай бэлтгэж, тус олимпиадад амжилттай оролцоход нь туслалцаа үзүүлж, ивээн тэтгэсэн "Смарт Ложик" ХХК-ийн хамт олонд сургуулийн захиргаа болон оюутан залуусын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.