ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд Прокон Олон улсын Программчлалын XVIII олимпиадад оролцоно

2026 оны 10 сарын 10-наас 11-ний өдрүүдэд Япон улсын Такамацу хотод зохион байгуулагдах Прокон Олон улсын Программчлалын XVIII олимпиадад оролцохоор урьдчилсан шатанд шалгараад байна.
Өмнө нь ШУТИС-ийн МХТС-ийн оюутны баг 2005 болон 2016 онуудад уг олимпиадад Алгоритмын төрөлд оролцон аварга болж байсан юм.
Энэ жилийн олимпиадад Алгоритмын төрөлд японы өнцөг булан бүрээс 56 сургууль оролцож байгаа ба Вьетнам, Монголоос нийт 3 баг оролцоно.
Манай багийн зардлыг Smart Software Group ивээн тэтгэж байна. Smart Software Group нь жил бүр манай сургуулийн программчлалын олимпиадуудыг ивээн тэтгэж ирсэн билээ.

Олимпиадад оролцох гэж буй Компьютерын ухаан хөтөлбөрийн П.Билгүүнтөгөлдөр, Кибер аюулгүй байдал хөтөлбөрийн М.Мөнхбагана нарт амжилт хүсье!
Ивээн тэтгэгч Смарт Ложик ХХК-д талархлаа илэрхийлье!