
Бакалавр оюутны бүтээлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
МХТС-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүтээлийн уралдаан 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд аппликейшн, програм хангамж болон техник хангамжийн (биет) бүтээлийн төрлөөр нийт 15 бүтээл оролцов.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Загарзүсэм, доктор (Ph.D), дэд профессор, КУТ-ийн эрхлэгч А.Хүдэр, доктор (Ph.D), дэд профессор, ЭТ-ийн дэд профессор Ц.Хүрэлбаатар, доктор (Ph.D), дэд профессор, ХИТ-ийн дэд профессор Б.Пүрэвцэрэн, доктор (Ph.D), КАБТ-ийн багш Н.Даваасүрэн нар ажиллаж, төрөл тус бүрийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.
Шилдэг биет бүтээл
Мал усалгааны худгийн автомат удирдлагын систем
Зохиогч: Э.Батдорж, Т.Лхамжав
Удирдагч: Т.Амартүвшин /ЭТ-ийн ахлах багш/, О.Бөхцоож /доктор (Ph.D), ШУА-МТТХ-ийн ЭНБД/
LoRaWAN-д суурилсан барилгын галын дохиоллын алсын мэдээллийн систем
Зохиогч: Э.Бямба-Эрдэнэ, З.Занданшатар, Б.Загарзүсэм
Удирдагч: доктор (Ph.D) Б.Пүрэвцэрэн /ХИТ-ийн дэд профессор/
Сургалтын зорилгоор ашиглах хиймэл гарны хөгжүүлэлт
Зохиогч: Т.Төгөлдөр
Удирдагч: доктор (Ph.D), дэд профессор А.Одгэрэл /ЭТ-ийн профессор/
Шилдэг аппликейшн болон програм хангамж
Суралцахуйн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сургалтын ухаалаг систем
Зохиогч: Н.Номин-Эрдэнэ, Ү.Мөнхтуяа
Удирдагч: доктор (Ph.D), дэд профессор Б.Долгорсүрэн /МТТ-ийн дэд профессор/
“Wolfrang” программчлалын хэл
Зохиогч: Г.Ундрахбат
Удирдагч: Б.Гүндсамбуу /КУТ-ийн багш/
Сэтгэл хөдлөлийн удирдлагатай ярианы синтезийн систем
Зохиогч: Б.Бум-Эрдэнэ
Удирдагч: доктор (Ph.D) Б.Золзаяа /МТТ-ийн дэд профессор/