МХТС болон Шанхайн Жяо Тун их сургууль хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль (ШУТИС) болон БНХАУ-ын Шанхайн Жяо Тун их сургууль (ШЖТИС) хамтран “2026 оны Хятад–Монголын инновац, хөгжлийн форум”-ыг 2026 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгууллаа.
Тус форум нь хоёр орны хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн олон улсын хамтарсан лаборатори байгуулах, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үндсэн зорилготой юм.
Форумын хүрээнд ШУТИС-ийн МХТС-ийн “Электроникийн инженер” мэргэжлээр бакалаврын "2+2" хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг баталгаажууллаа. Гэрээнд МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ, ШЖТИС-ийн Глобал коллежийн захирал Ван Хэшэн (Wang Hesheng) нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр МХТС нь дэлхийн тэргүүлэх их сургуультай (2026 онд дэлхийд 40) хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцоог идэвхжүүлэх, хамтарсан судалгаа хийх, олон улсын жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх шинэ боломжийг нээж байна.