Мэдээ рүү буцах

БНСУ-ын Rebellions компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

2026 оны есдүгээр сарын 162 мин уншина
Захиргаа

2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр БНСУ-ын Rebellions компанийн төлөөлөгчид МХТС-д зочилж, сургалт, судалгаа болон дэвшилтэт технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Rebellions компанийн хиймэл оюуны шийдлийн ахлагч Тэжүн Кон, Бизнес хөгжүүлэлтийн багийн Хёнги Хан болон МХТС-ийн удирдлага профессор, багш, судлаачдын төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр талууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Rebellions компанийн төлөөлөгчид тус компанийн хөгжүүлж буй NPU (Neural Processing Unit) технологи, хиймэл оюуны тооцооллыг дэмжих шийдэл болон Rebellions SDK-ийн боломж, хэрэглээний талаар танилцуулсан юм.

Талууд цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж үинэ технологийг практикт турших, оюутнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.