2026 оны радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох “Хаврын тэргүүн” тэмцээн

Радио сонирхогчдын нэвтрүүлэгч шалгаруулах "Хаврын тэргүүн" уламжлалт тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Радио Сонирхогчдын Холбоо (МРСХ)-ноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн тус тэмцээнийг шүүн явуулсан бөгөөд тэмцээн уламжлалт 144 МГц-ийн давтамжийн төрөлд, эрэгтэй ба эмэгтэй гэсэн хоёр ангилалаар зохион байгуулагдав.
Тус тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС), Зэвсэгт хүчний 0151 дүгээр цэргийн анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС) болон Күнз ерөнхий боловсролын сургуулийн нийт 34 тамирчин оролцож, авьяас чадвар, биеийн хүчний бэлтгэлжилтээрээ өрсөлдлөө.


ШУТИС-МХТС-ийн багийг удирдагч багш Б.Жавхлантөгс, багийн ахлагч Э.Алтангэрэл нар ахлан оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд оюутан А.Саруулбуян, Б.Жавхланболд, О.Одгэрэл, Б.Урангуа, Ц.Дэлгэрмөрөн, Ж.Нанжид, П.Оюун-Эрдэнэ, Г.Азжаргал, З.Занданшатар, Б.Ариунболд нар багтсан байна.
Тэмцээний дүн дараах байдлаар гарлаа.
Эмэгтэй ангилалд
- Тэргүүнбайр
О.Одгэрэл /ШУТИС-МХТС/
- Дэдбайр
Б.Урангуа /ШУТИС-МХТС/
- Гутгаарбайр
Д.Мөнхдэлгэр /ХЦ-0151/
Эрэгтэй ангилалд
- Тэргүүнбайр
Б.Үүрийнцолмон /ҮБХИС/
- Дэдбайр
Э.Алтангэрэл /ШУТИС-МХТС/
- Гутгаарбайр
Ц.Дэлгэрмөрөн /ШУТИС-МХТС/
Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Э.Тамир, Ж.Алиманцэцэг, А.Ариунаа, Ц.Соджавхлан, А.Халиун, Б.Александр болон шүүгч П.Цэцэгмаа, М.Уртнасан, Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүн ажиллалаа.