ШУТИС-ийн МХТС дээр КОЙКА-ын санхүүжилттэй “ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” амжилттай хэрэгжиж байна

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 6 сая ам. долларын өртөгтэй “МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл” 2019 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь тус сургуулийн удирдлага, сургалт, шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, сургуулийн орчныг шинэчлэх замаар судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог хөгжүүлэх явдал юм.

Төслийн хүрээнд “ШУТИС-2030 хөгжлийн стратеги төлөвлөгөө” -ний зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангахад чиглэсэн МХТС-ийн мастер төлөвлөгөөг боловсруулж, бакалаврын болон ахисан түвшний 20 хөтөлбөрийг шинээр/шинэчлэн боловсруулж, сургалт/судалгааны зориулалттай 10 лаборатори байгуулж, сургуулийн барилгад гадна/дотоод засварын ажил хийгдэж байна. Судалгааны орчны цөм нь үүлэн тооцоололд суурилсан “Өндөр бүтээмжтэй тооцооллын лаборатори” бөгөөд хиймэл оюун, их өгөгдлийн шинжилгээ, загварчлал ба симуляц, компьютер хараа ба малтимедиа зэрэг тооцооллын хүндрэл өндөртэй судалгааны төслийг оюутан, судлаачид хэрэгжүүлэх боломжтой болно.

Төслөөр бий болж байгаа сургалт, судалгааны орчныг зөвхөн ШУТИС-ийн хүрээнд ашиглах биш, дотоод, гадаадын ямар ч байгууллагын судлаачид хамтран ажиллах орчин болгох удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

Төслийг БНСУ-ын Сангмён Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Энэ өдрүүдэд МХТС-ийн 15 профессор багш нар Аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг тодорхойлогч дэвшилтэд технологиудаар 6 долоо хоногийн сургалтад хамрагдаж, сургуулийн удирдлагын багийн 13 хүн Солонгос улсын болон Их сургуулиудын хөгжлийн туршлагыг судлах, судалгааны ямар төслүүд дээр хоёр их сургууль хамтран ажиллах асуудлаар семинарт оролцож байна. Удирдлагын багийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн захирал, проф. Т.Намнан, БШУЯ-ын Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга, проф. Х.Тамир нар оролцож байгаа бөгөөд 7 дугаар сарын 4-ны өдөр ШУТИС болон Сангмён ИС-ийн хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.

Төслийн зохицуулагч, ШУТИС-ийн зөвлөх проф. А.Эрдэнэбаатар

2022-07-06, БНСУ-ын Чеонан хот

 

Мэдээ мэдээлэл
Докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэе. “КОЙКА” төслийн баг ажиллаж байна. Багш нар төрийн дээд цол, одонгоор шагнагдав. ABU Robocon 2021 ШУТИС-ийн МХТС дээр “Ажил олгогчдын өдөрлөг 2022” зохион байгуулагдлаа Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Юнител групп “КАНСАТ 2022” үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн багийг ивээн тэтгэхээр боллоо АВТОМАТ РОБОТ – 2022 ХАВРЫН УЛИРЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-ийн МХТС дээр КОЙКА-ын санхүүжилттэй “ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” амжилттай хэрэгжиж байна Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа ММТ 2023 Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, CoreMind ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа МХТС-ийн бакалвар оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын дэд профессор Л.Одончимэг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. STREAM-ROBOT, AI DRONE сургалт 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын II шат зохион байгуулагдлаа. ШУТИС нь ЭЕШ-д бэлдэх онлайн сургалтыг орон даяар үнэ төлбөргүй явуулна. Доктор (Ph.D) зэрэг хамгааллаа. МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж ШУТИС-ийн эрдэмтэн судлаач, багш нарын “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. БНСУ-ын "The K-Bolt" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.