Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” 2022 оны 05-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө.

Үзэсгэлэн 2022 оны 05 сарын 19-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн VI байр буюу Мэдээлэл холбооны технологийн сургууль дээр болж, Б.Цэрэнлхам багштай “F.CN102 Мэргэжлийн удиртгал II” хичээлийн 10 баг, Г.Хишигжаргал багштай “F.CN210 IoT технологийн мэргэжлийн удиртгал” хичээлийн 4 баг, Б.Ариунзаяа багштай “F.CN213 IoT технологийн төсөл I” хичээлийн 3 баг, Л.Эрдэнэбаяр багштай “F.CN217 Мультимедиа технологийн төсөл I” хичээлийн 5 баг, Ч.Оюу багштай “F.CN221 Цахилгаан холбооны инженерийн төсөл I” хичээлийн 3 баг ба “F.CN231 Утасгүй холбооны инженерийн төсөл I” хичээлийн 3 баг, С.Батдалай багштай “F.CN325 Цахилгаан холбооны инженерийн төсөл II” хичээлийн 2 баг болон “F.CN345 Утасгүй холбооны инженерийн төсөл II” хичээлийн 6 баг, нийт 36 баг амжилттай оролцож, бүтээлээ нийтэд дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнд оюутнуудаа бэлтгэн оролцуулсан, зохион байгуулсан багш нар болон хамт олондоо, амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.  Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!

       

Мэдээ мэдээлэл
Докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэе. “КОЙКА” төслийн баг ажиллаж байна. Багш нар төрийн дээд цол, одонгоор шагнагдав. ABU Robocon 2021 ШУТИС-ийн МХТС дээр “Ажил олгогчдын өдөрлөг 2022” зохион байгуулагдлаа Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Юнител групп “КАНСАТ 2022” үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн багийг ивээн тэтгэхээр боллоо АВТОМАТ РОБОТ – 2022 ХАВРЫН УЛИРЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-ийн МХТС дээр КОЙКА-ын санхүүжилттэй “ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” амжилттай хэрэгжиж байна Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа ММТ 2023 Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, CoreMind ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа МХТС-ийн бакалвар оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын дэд профессор Л.Одончимэг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. STREAM-ROBOT, AI DRONE сургалт 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын II шат зохион байгуулагдлаа. ШУТИС нь ЭЕШ-д бэлдэх онлайн сургалтыг орон даяар үнэ төлбөргүй явуулна. Доктор (Ph.D) зэрэг хамгааллаа. МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж ШУТИС-ийн эрдэмтэн судлаач, багш нарын “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. БНСУ-ын "The K-Bolt" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.