Юнител групп “КАНСАТ 2022” үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн багийг ивээн тэтгэхээр боллоо

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “КАНСАТ-2022” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагууд ажиллаж байна. 

Манай улсад 2016 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээн 2022 оны 06 сарын 11-нд болох бөгөөд МХТС-аас Холбооны салбарын дэд профессор, доктор(PhD) С.Батдалай, Электроникийн салбарын сургалтын мастер Б.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан “HIGH TECH” баг оролцох юм.  

Юнител групп нь тус сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд КАНСАТ-2022 үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн “HIGH TECH” багийн ивээн тэтгэгчээр ажиллахаар шийдвэрлэн, 2022 оны 5 сарын 4-ны өдөр Юнител группын техникийн албаны захирал Г.Бат-Эрдэнэ 5 сая төгрөгийн батламжийг багийн бүрэлдэхүүнд гардуулан тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө. 

 

Мэдээ мэдээлэл
Докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэе. “КОЙКА” төслийн баг ажиллаж байна. Багш нар төрийн дээд цол, одонгоор шагнагдав. ABU Robocon 2021 ШУТИС-ийн МХТС дээр “Ажил олгогчдын өдөрлөг 2022” зохион байгуулагдлаа Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Юнител групп “КАНСАТ 2022” үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн багийг ивээн тэтгэхээр боллоо АВТОМАТ РОБОТ – 2022 ХАВРЫН УЛИРЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-ийн МХТС дээр КОЙКА-ын санхүүжилттэй “ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” амжилттай хэрэгжиж байна Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа ММТ 2023 Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, CoreMind ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа МХТС-ийн бакалвар оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын дэд профессор Л.Одончимэг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. STREAM-ROBOT, AI DRONE сургалт 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын II шат зохион байгуулагдлаа. ШУТИС нь ЭЕШ-д бэлдэх онлайн сургалтыг орон даяар үнэ төлбөргүй явуулна. Доктор (Ph.D) зэрэг хамгааллаа. МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж ШУТИС-ийн эрдэмтэн судлаач, багш нарын “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. БНСУ-ын "The K-Bolt" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.