ШУТИС-ийн МХТС дээр “Ажил олгогчдын өдөрлөг 2022” зохион байгуулагдлаа

МХТС-тай хамтран ажилладаг байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудыг дадлага, цагийн болон үндсэн ажлын байранд зуучлах зорилгоор “Ажил олгогчдын өдөрлөг 2022” арга хэмжээг 5 сарын 4-ний өдөр МХТС дээр зохион байгууллаа. 

Уг өдөрлөгт төрийн байгууллага, үүрэн холбооны операториуд, банкны салбар болон хувийн хэвшлийн 38 байгууллага оролцсоноос гадна 10 гаруй байгууллага өөрсдийн нээлттэй ажлын байрны саналыг ирүүллээ.

 
 

Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа. 

Мөн E-Mongolia академи, Юнител групп, Новесофт ХХК, Mexim consulting ХХК, Ondo ХХК,  Худалдаа Хөгжлийн Банк зэрэг байгууллагын төлөөлөл багш оюутнуудад зориулж сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн бол, Ddish TV ХХК, Мишээл орших ХХК, Монкабель ХХК, Монголын цахилгаан холбоо ТӨК зэрэг байгууллага үйл ажиллагаагаа танилцууллаа.

МХТС-ийн салбарууд ажил олгогч байгууллагуудад өөрсдийн сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан танилцуулж шинээр нээсэн хөтөлбөр, МХТ-ийн орчин үеийн чиг хандлага, эрэлт хэрэгцээг хангах төгсөгч бэлтгэх, ажил олгогчид ба сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

Өдөрлөгийн төгсгөлд E-Mongolia академи, Үндэсний дата төв, IT Zone ХХК, Ddish TV ХХК, Mexim consulting ХХК, Энх өргөний гол ХХК, Топика ХХК, Able soft ХХК, Капитрон банк, Промедиа ХХК зэрэг байгууллага, компаниуд МХТС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Мэдээ мэдээлэл
Докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэе. “КОЙКА” төслийн баг ажиллаж байна. Багш нар төрийн дээд цол, одонгоор шагнагдав. ABU Robocon 2021 ШУТИС-ийн МХТС дээр “Ажил олгогчдын өдөрлөг 2022” зохион байгуулагдлаа Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Юнител групп “КАНСАТ 2022” үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн багийг ивээн тэтгэхээр боллоо АВТОМАТ РОБОТ – 2022 ХАВРЫН УЛИРЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-ийн МХТС дээр КОЙКА-ын санхүүжилттэй “ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” амжилттай хэрэгжиж байна Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа ММТ 2023 Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, CoreMind ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа МХТС-ийн бакалвар оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын дэд профессор Л.Одончимэг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. STREAM-ROBOT, AI DRONE сургалт 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын II шат зохион байгуулагдлаа. ШУТИС нь ЭЕШ-д бэлдэх онлайн сургалтыг орон даяар үнэ төлбөргүй явуулна. Доктор (Ph.D) зэрэг хамгааллаа. МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж ШУТИС-ийн эрдэмтэн судлаач, багш нарын “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. БНСУ-ын "The K-Bolt" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.