Монгол улс дахь Унгар улсын элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Фөлөп ЖИГМОНД, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны зөвлөх Г.Энхтөр болон Обуда Их Сургуулийн сансар судлалын “Space Lab”-ийн доктор Криштоф Петер нарыг МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ, профессор, багш нарын хамт 2025 оны 7 дугаар сарын 7-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд харилцан мэдээлэл солилцож МХТС-ийн зүгээс сургуулийнхаа сургалт, судалгаа, сансрын холбооны технологийн Монгол улсын өнөөгийн байдал, онцлох мэдээллийг хүргэж, багш судлаачдын богино хугацааны сургалт, хамтарсан судалгаа, инновацын хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлж санал солилцлоо. Мөн тус сургуулийн багш А.Гэрэлцэцэг Унгарын улсын хамтын том сургуульд докторын зэргээ амжилттай хамгаалан үргэлжлүүлэн ажиллаж буй талаар ярилцлаа.
