ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"AI Legends 2025" ХОУ-ны улсын хэмжээний тэмцээн 2025 оны 04 сарын 07-ний өдрөөс 2025.05.31-ний хооронд kaggle-аар зохион байгуулж 2025.06.02-нд шалгаруулалтаа хийж дууслаа.  Уг тэмцээнд нийт 36 оюутан бүртгүүлсэн байна. Үүнээс ШУТИС - ийн 32 оюутан ба МУИС - ийн 4 оюутан бүртгүүлсэн байна. Эцсийн шатанд 3 оролцогч шалгарч хиймэл оюуны загвараа танилцуулсан байна. Kaggle тэмцээний линк нь https://www.kaggle.com/competitions/ai-legends-2025-1 хаягаар байршсан байна.

"AI Legends 2025"- Хиймэл оюун ухааны улсын хэмжээний тэмцээний үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэж хамтран ажилласан "Astvision" компанид гүн талархал илэрхийлье.

      

Энэхүү тэмцээнд оролцож өөрсдийн бүтээлч байдал, чадвараа харуулж, тэмцээнийг амжилттай болоход үнэтэй хувь нэмэр оруулсан авьяаслаг, хүсэл тэмүүлэлтэй бүх оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эцсийн дүнгийн шалгаруулалтаар 1-р байрны шагналыг дараах хоёр оролцогч хамтран хүртлээ. Тус тэмцээнд оролцож шагнал хүртсэн доорх оюутнуудад халуун баяр хүргээд амжилт хүсэе:

Үүнд:

- Б.Сайнбаяр, ШУТИС-ийн МХТС-ийн Хиймэл оюун хөтөлбөрийн 4-р курс

- С.Мишээл, ШУТИС-ийн МХТС-ийн Хиймэл оюун хөтөлбөрийн 2-р курс нар 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал хүртлээ.

Тэдний бүтээл бүтээлч сэтгэлгээ, техникийн өндөр гүйцэтгэлээр өндөр оноо авч чадсан юм.

Хамтран ажиллаж, амжилтанд хүрсэн та бүхэнд баяр хүргэе!

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа