Монгол Улсын Боловсролын Яам, Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Мобиком корпораци хамтран зохион байгуулсан "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 4 сарын 24-ний өдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 9 их, дээд сургуулийн нийт 13 баг оролцож Монголчуудын зохиосон сагсан бөмбөгийн дүрмээр өрсөлдлөө.
Уг тэмцээнд МХТС-ийн “Tuvshin Electronics” баг тэргүүн байр, “High Tech” баг дэд байр эзэлж 2019 онд гаргасан түүхэн амжилтаа давтан эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд орох эрхийг авлаа. "ABU Robocon 2025" Олон улсын тэмцээн 2025 оны 8-р сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Робокон 2025 тэмцээнд амжилт гаргасан 2 багийн оюутан залуус, удирдагч багш нар, хүчин зүтгэл гаргасан нийт хүмүүстээ баяр хүргэж олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.