“Автомат Робот 2025”

Оюутан залуус, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцахуйг дэмжих зорилготой “Автомат Робот 2025” тэмцээн зохион байгуулагдлаа.

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубын оюутнууд цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг 2009 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2014 оноос хүрээгээ тэлж “Тойрог зам” болон “Шулуун зам”-ын уралдаан, 2023 оноос дроны төрлүүдийг нэмж оюутан болон сурагч гэсэн ангиллаар ШУТИС-МХТС-ийн Захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.

"Автомат робот-2025" хаврын тэмцээнд:

  • Дрон
  • Микромауз
  • Тойрог зам буюу робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
  • Шоо цуглуулах робот (ЕБС) гэсэн 5 төрөлд Улаанбаатар хот, Төв аймгийн Батсүмбэр сум, зэрэг аймгуудаас зорин ирсэн 50 багийн 70 орчим тамирчид ур ухаанаа уралдуулан оролцлоо.

Энэ удаагийн дроны тэмцээнийг “I’m World Mongolia” ЭсЖиЖи Прэнд ХХК ивээн тэтгэж тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн багуудад програмчлагддаг дронууд гардууллаа.

Тэмцээний дүнг танилцуулбал:

2025-04-19-ний өдрийн тэмцээний дүн

Робот Рейс уралдаанд 8 баг өрсөлдсөнөөс:

  • Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Т.Баатархүү ахлагчтай “MNBot” баг тэргүүн байр
  • Шинэ Монгол технологийн сургуулийн  Т.Энхсайхан ахлагчтай “Electro” баг дэд байр
  • Ц.Баасандорж ахлагчтай баг гутгаар байрыг тус тус эзэллээ.

Дроны  уралдаанд 15 баг өрсөлдсөнөөс:

  • ЕБС 11-р сургуулийн Батбаяр ахлагчтай  “HAWK” баг тэргүүн байр
  • Сэлбэ сургуулийн Г.Сайнцаг ахлагчтай Б.Тэнгис гишүүнтэй  “Сэлбэ” баг дэд байр
  • Ulaanbaatar Empathy сургуулийн А.Соджаргал  ахлагчтай “PRO” баг  гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Микромауз төрөлд 5 баг оролцсоноос:

  • МХТС-ийн Энхзаяа ахлагчтай “Зүтгэл” баг тэргүүн байр
  • МХТС-ийн С.Оюунгэрэл ахлагчтай “High tech 1” баг дэд байр
  • МХТС-ийн Т.Төгс-Эрдэнэ ахлагчтай “High tech 2” баг гутгаар байрыг тус  тус эзэллээ.

   

                       

2025-04-20-ны өдрийн тэмцээний дүн

Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 19 баг өрсөлдсөнөөс:

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • 11-р сургуулийн Б.Оюун  ахлагчтай “HAWKS” баг тэргүүн байр
  • Орчлон сургуулийн А.Ихбаяр ахлагчтай “Орчлон 3” баг дэд байр
  • Шинэ санаа инноваци сургуулийн Д.Жавхлантөгс ахлагчтай “Жавхаа” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Их дээд сургуулийн ангилалд

  • Шинэ Монгол технологий сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай “Electro” баг  тэргүүн байр
  • ШУТИС-ГУУС-ийн А.Эгшиглэн ахлагчтай “Idea” баг дэд байр
  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технелогийн Сургуулийн Б.Зэлмэ ахлагчтай “Мөрөөдөл” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Шоо цуглуулах тэмцээнд 11 баг өрсөлдсөнөөс:

  • 44-р сургуулийн Э.Энх-учрал ахлагчтай “Speed mind” баг тэргүүн байр
  • Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС-ийн Ж.Жандаулет ахлагчтай Билэгжаргал, Марат гишүүнтэй “Хүй мандал” баг дэд байр
  • Орхон Хасу сургуулийн Х.Билгүүнтөгс ахлагчтай “Enforcer” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.   

Мэдээ мэдээлэл
Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. МХТС-ийн робоконы 2 баг "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 1, 2-р байрыг эзэллээ. Электроникийн улсын XXI олимпиад 2025 оны 5 сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Автомат Робот 2025” “Ажил олгогчдын өдөрлөг 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны бүтээлийн уралдаан болж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана. МХТС-ийн магистр, доктор оюутны Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ