“Ажил олгогчдын өдөрлөг 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

МХТС-тай хамтран ажилладаг байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудыг цагийн болон үндсэн ажлын байранд зуучлах зорилгоор “Ажил олгогчдын өдөрлөг 2025” арга хэмжээ 2025 оны 4-р сарын 22-ний өдөр МХТС дээр зохион байгуулагдлаа. 

Уг өдөрлөгт дотоод, гадаадын төр, хувийн хэвшлийн 36 байгууллага оролцсоноос гадна 10 гаруй байгууллага өөрсдийн нээлттэй ажлын байрны саналыг ирүүллээ.

Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа.

“Могул групп”, “Мэдээлэлийн Технологийн Үндэсний Парк”, “Грэйп Сити Монгол”, "Smart Logic" зэрэг байгууллагууд багш, оюутнуудад зориулж салбарын дэвшилтэт технологийн хөгжил, компанийн соёл, үйл ажиллагааны талаар сонирхолтой илтгэл танилцууллаа.

   

   

   

   

    

Мөн өдөрлөгийн үеэр МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ “Скайтел” ХК, “Түвшин Электроникс” ХХК, “Монкабель систем” ХХК, “TEEE School”, Мэдээлэл, технологийн үндэсний парк зэрэг байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ажил олгогчид, хамтын ажиллагаатай байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагааны санал дүгнэлтийг сонсож чөлөөт ярилцлага хийлээ. Энэ үеэр МХТС-ийн судалгааны багуудтай хамтран судалгаа хөгжүүлэлтийн төсөл эхлүүлэх, хичээлийн бус цагаар оюутнууд мэргэжлийн чиглэлээр цагийн ажил хийх, техник хангамжийн чиглэлийн ажиллах хүний нөөц дутагдалтай байдал, сайн мэргэжилтэн бэлтгэхэд ажил олгогч, сургуулийн хамтын ажиллагаа чухал байгаа талаар ярилцлаа.

   

   

  

    

   

  

Ажил олгогчдын өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт байгууллага, оюутнууд, зохион байгуулагч нарт талархсанаа илэрхийлье. 

 

Мэдээ мэдээлэл
ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа Докторын зэрэг хамгааллаа КАНСАТ 2025 Үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө! ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХАВРЫН ТЭРГҮҮН-2025” РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Автотээвэр -100” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. МХТС-ийн робоконы 2 баг "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 1, 2-р байрыг эзэллээ. Электроникийн улсын XXI олимпиад 2025 оны 5 сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Автомат Робот 2025”