“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 92, магистрын 54 дэх удаагийн төгсөлт  2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр МХТС-ийн магистрын 25, бакалаврын 266, нийт 291 оюутнаас онцлох дипломтой 46 оюутан  төгсөн гарлаа.

  

Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд  ШУТИС-ийн Сургалт цахим шилжилт эрхэлсэн проректор Доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү, ШУТИС-ийн СБХА -ны дарга Доктор (Ph.D), М.Эрдэнэтуяа, МХТС-ийн захирал Доктор (Ph.D), дэд профессор Н.Чулуунбанди, МХТС-ийн Сургалт, чанарын албаны дарга Доктор (Ph.D), П.Ууганбаяр, Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор А.Алтангэрэл, Холбооны салбарын профессор Доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, Электроникийн салбарын эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор А.Одгэрэл, Компьютерын ухааны салбарын эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор А.Хүдэр, Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын эрхлэгч Доктор (Ph.D), Б.Мөнхбаяр нар болон эрдэмтэн, профессор багш, төгсөгчид оролцлоо. 

   

Багш нарыг төлөөлж МХТС-ийн Холбооны салбарын дэд профессор, Доктор (Ph.D) Б.Пүрэвцэрэн, төгсөгчдийг төлөөлж Кибер аюулгүй байдал хөтөлбөрийн шилдэг төгсөгч Г.Тэнгис нар төгсөгчдөд хандан үг хэллээ.   

   

Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

   

   

   

   

ШУТИС, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нийт төгсөгч, мэргэжилтнүүд та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдмийн баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан МХТС -н СЧА-ны хамт олон, профессор багш нарт баярласнаа илэрхийлж байна. 

"Эрдмийн баяр" төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны зураг үзэх