Электроникийн XX-р олимпиадад МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Электроникийн улсын XX олимпиад”-ыг энэ жил Эрдэнэт цогцолбор дээд сургууль, МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулиуд хамтран, Эрдэнэт хотод энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Юнител групп, Мокса инженеринг компаниуд ивээн тэтгэсэн энэ удаагийн олимпиадад МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн есөн багийн оюутнууд ур ухаан, эрдэм мэдлэгээрээ уралдлаа.

Тус олимпиадад манай сургуулийн Электроникийн инженерчлэл, Эмбэддэд систем, Автоматжуулалтын систем, Робот ба хиймэл оюун ухаан мэргэжлийн оюутнууд амжилттай оролцож, багийн дүнгээр Г.Төгсжаргал ахлагчтай, Ш.Болор, Б.Одгийв, М.Номин, Ч.Тайванбат гишүүдтэй баг хоёрдугаар байр, Б.Аминхүү ахлагчтай, М.Сарангэрэл, Г.Золбаяр, О.Төгөлдөр, З.Мягмардорж гишүүдтэй  баг гуравдугаар байр, хувийн дүнгээр автоматжуулсан систем мэргэжлийн Г.Төгсжаргал хоёрдугаар байр, Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн О.Төгөлдөр тусгай байранд орж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардлаа.  

Олимпиадад амжилттай оролцсон багийн нийт гишүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Дадлагын тэмцээний үед богино хугацаанд хурдан шийдвэр гаргаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа харуулсан Г.Төгсжаргал, З.Мягмардорж нартаа тусгайлан талархал илэрхийлье.

  

    

Электроникийн XXI олимпиад ирэх 2025 оны 4 сард тус сургууль дээр зохиогдоно.

 

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа