ICEF 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлын зар

“International Conference on Electrical Facilities and information technologies 2024 (ICEF 2024) “New intelligence Technology: Past, Present and Future” олон улсын 3 дах хурлыг ШУТИС 2024 оны 8 дугаар сарын 20-оос 23-ны өдрүүдэд БНСУ-ын Цахилгааны Инженерийн Институт (KIEE) болон Сангмён Их Сургуулиудтай хамтран зохион байгуулагдана.

Уг хурлыг БНСУ-ын IEEE байгууллага болох 1947 онд байгуулагдсан KIEE (Korean Institute of Electrical Engineers) байгууллагаас өмнө нь 2022 онд Узбекистан, 2023 онд Казахстан улсуудад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд цаашдаа улс дамжин хийгдэх олон улсын хурал юм.

ICEF 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурал нь эрчим хүч, цахилгаан тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мэдээлэл солилцох, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачдын олон улсын хамтын ажиллагаа, платформыг бий болгох юм. 

Хурлын тухай ICEF 2024 олон улсын хурлын вэб сайт  http://icef.cric.kr/2024/ , хурлын постор дээрээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой бөгөөд вэб сайтад тавиагүй ч Монгол улсаас оролцогчдын хурлын бүртгэлийн хураамжийг 40$ болгож хямдрал үзүүлсэн. Энэ нь Монгол улсын эрдэмтэн, судлаачид олон улсын 130 орчим хүн оролцох хуралд оролцож шинэ судалгааны үр дүнг сонсох, өөрийн судалгааг танилцуулах, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөтгөх сайхан боломжийг олгож байгаа юм. Хурлаас сонгогдсон илтгэлийг Web of Science, Scopus -д бүртгэлтэй 1.9 импакт фактортой “Journal of Electrical Engineering and Technology” сэтгүүлд, Scopus-д бүртгэлтэй “The Transactions of the Korean Institute of Electrical Engineers” сэтгүүлд, Google Scholar, Dimensions, DOI Crossref мэдээллийн санд бүртгэлтэй “ICT focus” сэтгүүлд хэвлүүлэх боломжтой.

Мэдээ мэдээлэл
Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. МХТС-ийн робоконы 2 баг "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 1, 2-р байрыг эзэллээ. Электроникийн улсын XXI олимпиад 2025 оны 5 сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Автомат Робот 2025” “Ажил олгогчдын өдөрлөг 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны бүтээлийн уралдаан болж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана. МХТС-ийн магистр, доктор оюутны Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ