“International Conference on Electrical Facilities and information technologies 2024 (ICEF 2024) “New intelligence Technology: Past, Present and Future” олон улсын 3 дах хурлыг ШУТИС 2024 оны 8 дугаар сарын 20-оос 23-ны өдрүүдэд БНСУ-ын Цахилгааны Инженерийн Институт (KIEE) болон Сангмён Их Сургуулиудтай хамтран зохион байгуулагдана.
Уг хурлыг БНСУ-ын IEEE байгууллага болох 1947 онд байгуулагдсан KIEE (Korean Institute of Electrical Engineers) байгууллагаас өмнө нь 2022 онд Узбекистан, 2023 онд Казахстан улсуудад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд цаашдаа улс дамжин хийгдэх олон улсын хурал юм.
ICEF 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурал нь эрчим хүч, цахилгаан тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мэдээлэл солилцох, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачдын олон улсын хамтын ажиллагаа, платформыг бий болгох юм.
Хурлын тухай ICEF 2024 олон улсын хурлын вэб сайт http://icef.cric.kr/2024/ , хурлын постор дээрээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой бөгөөд вэб сайтад тавиагүй ч Монгол улсаас оролцогчдын хурлын бүртгэлийн хураамжийг 40$ болгож хямдрал үзүүлсэн. Энэ нь Монгол улсын эрдэмтэн, судлаачид олон улсын 130 орчим хүн оролцох хуралд оролцож шинэ судалгааны үр дүнг сонсох, өөрийн судалгааг танилцуулах, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөтгөх сайхан боломжийг олгож байгаа юм. Хурлаас сонгогдсон илтгэлийг Web of Science, Scopus -д бүртгэлтэй 1.9 импакт фактортой “Journal of Electrical Engineering and Technology” сэтгүүлд, Scopus-д бүртгэлтэй “The Transactions of the Korean Institute of Electrical Engineers” сэтгүүлд, Google Scholar, Dimensions, DOI Crossref мэдээллийн санд бүртгэлтэй “ICT focus” сэтгүүлд хэвлүүлэх боломжтой.