МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг өгүүлэл" шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2023-2024 хичээлийн жилийн хаврын улирлын Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2024” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар  зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан бакалавр оюутны 17 илтгэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв.

Салбараас шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБДарга, доктор (Ph.D) Х.Загарзүсэм,  ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D)  Б.Дорж,  МСАБС-ын ахлах багш, доктор (Ph.D) Д.Бямбадорж, КУС-ын ахлах багш доктор (Ph.D), дэд проф Б.Туяацэцэг, ХС-ын дэд профессор, доктор (Ph.D) Л.Эрдэнэбаяр, КУС-ын дэд профессор, доктор (Ph.D), дэд проф Д.Золзаяа, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D) Г.Уртнасан, МСАБС-ын дэд профессор, доктор (Ph.D) Л.Одончимэг МТС-ын дэд профессор доктор (Ph.D), дэд проф Д.Сарангэрэл нарын редакцын бүрэлдэхүүн үнэлж, ЭНБД доктор (Ph.D) Х.Загарзүсэм,  ИАТС-ийн МХТ-ийн ахисан түвшний салбарын дэд профессор доктор (Ph.D), Г.Ганчимэг, ЭС-ын дэд профессор доктор (Ph.D) Ц.Тэнгис, МТС-ын ахлах багш, доктор (Ph.D) Б.Ариунзаяа, КУС-ын ахлах багш, доктор (Ph.D) Ч.Эрдэнэбат, МСАБС-ын дэд профессор, доктор (Ph.D), Ц.Энхтөр нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дараах эхний 3 байрыг шалгаруулж илтгэгч оюутнуудаас гадна удирдагч багш нарт урамшууллыг олгож, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа батламж хадгалуулав.

I-р байр                Сэдэв: “Сэдвийн загварчлал ашиглан текст өгөгдөлд шинжилгээ хийх

                              Илтгэгч: С.Болор-Эрдэнэ З.Эгшиглэн С.Өсөхбаяр 

                              Удирдагч: Доктор(Ph.D) Б.Золзаяа /МТС-ын ахлах багш/

II-р байр          Сэдэв: “Уурхайн харилцаа холбооны систем дээр энерги хуримтлуулж түүнийгээ IoT сенсоруудад тэжээх боломжийн судалгаа

                               Илтгэгч: Х.Есөн-Эрдэнэ

                               Удирдагч: Доктор(Ph.D) Б.Пүрэвцэрэн  /ХС-ын дэд профессор

III-р байр               Сэдэв: “Дөрвөн бэрх орхих болон морь уралдуулах шагайн тоглоомын магадлалыг тооцоолох нь

                                Илтгэгч: Г.Оюуномин

                               Удирдагч: Доктор (Ph.D)  Ц.Цэцэгсүрэн /ХШУС-ын дэд профессор/

МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд салбараасаа шалгаран амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав. 

  

  

  

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, өгүүллийн редакц хийсэн багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

 

МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба

2024.03.28

Мэдээ мэдээлэл
Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа Докторын зэрэг хамгааллаа КАНСАТ 2025 Үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө! ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХАВРЫН ТЭРГҮҮН-2025” РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Автотээвэр -100” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. МХТС-ийн робоконы 2 баг "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 1, 2-р байрыг эзэллээ. Электроникийн улсын XXI олимпиад 2025 оны 5 сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Автомат Робот 2025” “Ажил олгогчдын өдөрлөг 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны бүтээлийн уралдаан болж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана. МХТС-ийн магистр, доктор оюутны Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа