"Монгол улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн талаар баримтлах бодлого" хэлэлцүүлгийг хийж, салбар бүрийн төлөөлөл, ялангуяа эрдэмтэн, судлаачдын саналыг авах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ШУТИС-ийн зүгээс бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн судалгааны төвүүдийн профессор, багш, судлаачдыг хамруулсан "Бүсчилсэн хөгжилд ШУТИС-ийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг их сургуулийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хэлэлцүүлгээс гарах санал, санаачлагыг нэгтгэн холбогдох газраар уламжлан Засгийн газрын нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулах зорилготой юм.
МХТС-иас Монгол улсын бүсчилсэн хөгжилд оруулах саналыг хэлэлцэхээр "Бүсчилсэн хөгжилд цахим шилжилтийн нөлөө" хэлэлцүүлэг 2024 оны 3 сарын 06-ний өдрийн 14-15 цагт 325 тоот өрөөнд болно. Уг хэлэлцүүлэгт БАТС-н профессор Ч.Баасандаш оролцож ШУТИС-ийн бүсчилсэн хөгжилд оролцох оролцооны талаар танилцуулга хийнэ. Та бүхэн идэвхтэй оролцож ШУТИС, Монгол улсын хөгжилд хувь нэмэр болох санал, зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна.
МХТС, Эрдэм шинжилгээ, инновацын алба
2024.03.05