МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана.

МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдааны удирдамж

Зорилго:

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн биет бүтээгдэхүүн, программ хангамж, аппликейшн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бусад салбарт МХТ-ийн хэрэглээг өргөжүүлэх, МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор практик хэрэгжүүлэлтээр гарсан биет бүтээгдэхүүн, хөгжүүлсэн аппликейшн, программ хангамж шалгаруулна.

Хамрах хүрээ:

МХТС-ийн бакалавр оюутнууд оролцоно.

Хугацаа:

Салбартаа бүтээлээ бүртгүүлэх хугацаа

2024 оны 03 сарын 13-15

Бүтээлийн танилцуулга А3 хэмжээтэй

бэлтгэн салбартаа хураалгах

2024 оны 03 сарын 18-20

МХТС-ийн шалгаруулалт, үзэсгэлэн

2024 оны 03 сарын 22

Бүтээлийн танилцуулга:

  1. Бүтээлийн нэр
  2. Багийн гишүүдийн танилцуулга
  3. Бүтээлийн зориулалт, хэрэглээ
  4. Бүтээлийн шинэлэг тал, технологийн дэвшилтэт тал
  5. Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан бол баримт бичгийн хуулбар
  6. Загварыг бүтээхэд гаргасан зардал ба эдийн засгийн үр ашгийн тооцоо
  7. Хэрэглээнд нэвтрүүлэх байдал
  8. Байгууллагын захиалга ба гэрээгээр хийсэн бүтээл бүтээгдэхүүн бол гэрээний хуулбар

Биет бүтээл, программ хангамжийн бүтээлд тавигдах үндсэн шаардлага:

  1. Техник, технологийн шийдэл, дэвшилтэт шинэлэг тал
  2. Техник технологийн судалгаа, тооцоолол, туршилтын үр дүн
  3. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол
  4. Эдийн засгийн үр ашгийн тооцоо (өртөг, зардал, орлого, үр ашиг)
  5. Оюутны бүтээлч ажиллагаа (тухайн бүтээлд багш, оюутны хамтын ажиллагаа, багаар ажилласан байдал, бүтээлийн танилцуулга гэх мэт)
  6. Бүтээгдэхүүний загвар болон апликейшн программ хангамж нь өмнөх жилүүдэд уралдаанд орж байсан бол шинээр сайжруулсан байдлаа тодорхойлсон байх, бүрэн дууссан хэвийн ажиллагаатай бүтээл байх
  7. Бүтээл нь бусдад хор хөнөөл учруулахааргүй аюулгүй байдлыг хангасан байх
  8. Бүтээл нь Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль, патентийн хуулийг зөрчөөгүй байна.

Шалгаруулах журам:

  1. Биет бүтээл, программ хангамж ба апликейшн гэсэн 2 ангиллаар бүтээлийг шалгаруулна.
  2. Заасан хугацаанд ирүүлсэн бүтээлүүдийн товч танилцуулгыг шалгаруулах комисс хүлээн авч төрөлжүүлэн бүртгэлжүүлнэ.
  3. Нэг бүтээл зөвхөн нэг ангилал төрөлд бүртгэгдэж шалгаруулалтад орно.
  4. Салбараас  үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилна.
  5. МХТС-ийн шүүх комиссын шалгаруулалтын үнэлгээнээс хамааруулан “Шилдэг биет бүтээл” төрөлд 3, “Шилдэг аппликейшн ба программ хангамж” төрөлд 3 шилдэг бүтээлийг тодруулна. Шалгарсан бүтээлүүдийг “Монголын инновацийн 7 хоног”, “Эрдмийн XXI чуулган” зэрэг арга хэмжээнд оролцуулна.

Шагнал урамшуулал:

Төрөл

Байр

Урамшуулал

Шилдэг биет бүтээл

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 780 000 төг)

Шилдэг аппликейшн ба программ хангамж

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 780 000 төг)

Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.

Бүтээлийн уралдаанд ирүүлэх бүтээлийн загвар татаж авах

Мэдээ мэдээлэл
"Автомат робот-2024" хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн нээлт боллоо “Ажил олгогчдын өдөрлөг-2024” арга хэмжээ МХТС дээр 2024 оны 4-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. "ICEF-2024" олон улсын хурын үеээр зохион байгуулагдах глобал капстон дизайн уралдаанд оролцохыг урьж байна. Электроникийн XX-р олимпиадад МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр Ажил олгогчдын өдөрлөг 2024 зохион байгуулагдана. ICEF 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлын зар “Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал зохион байгуулагдана МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө. МХТС-ийн магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг өгүүлэл" шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг өгүүлэл" шалгаруулах эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана Бакалавр оюутны "Шилдэг бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа. “Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал зохион байгуулагдана. Доктор (Ph.D) зэрэг хамгааллаа. "Бүсчилсэн хөгжилд цахим шилжилтийн нөлөө" хэлэлцүүлэг болно. Багш нарын нээлттэй семинар зохион байгуулагдаж өндөрлөлөө МХТС-ийн магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана.