МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

 Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын  хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2024” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

 

Зорилго:

Оюутан, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагааг хөгжүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдэж байгаагүй шинэ шилдэг өгүүллийг шалгаруулж, нийтийн хүртээл болгох

Хамрах хүрээ:

 МХТС-ийн бакалавр оюутнууд оролцоно.

Зохион байгуулагч:

МХТС-ийн Эрдэм шинжилгээний алба, Салбарууд

Хурлын ерөнхий зохион байгуулалт: Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.

Нэгдүгээр шат- Салбарын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал: МХТС-ийн салбарууд бакалаврын оюутны хурлыг зохион байгуулж салбар бүр 3 хүртэлх илтгэлийг шалгаруулж, дараагийн шатанд оруулах эрхийг олгоно.

Хоёрдугаар шат- Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Салбар бүрээс шалгарсан илтгэлүүдэд шүүмж хийх бөгөөд шүүмжийн үнэлгээгээр зөвшөөрөгдсөн илтгэлийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг тус тус шалгаруулна.

Хурлын огноо:

 

I ШАТ

Салбарын хурал:

2024 оны 03 сарын 13-15

Салбараас илтгэл хүлээн авах:

2024 оны 03 сарын 15-17

Шүүмжийн дүн:   

2024 оны 03 сарын 20-24

Илтгэлийг эцсийн байдлаар авах:

2024 оны 03 сарын 27

II ШАТ

Сургуулийн хурал

2024 оны 03 сарын 29

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:

  1. Бакалавр оюутнууд бусад байгууллагын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол эсвэл англи хэл дээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
  2. Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.
  3. Өөрийн судалгааны ажлын шинэхэн үр дүнг дэвшүүлсэн асуудал, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна. 
  4. ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ.https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж Өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу.
  5. Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (pdf эсвэл word) хэлбэрээр sict-conference@must.edu.mn хаягаар, товлосон өдрөөс хоцроохгүйгээр ирүүлнэ.
  6. Илтгэлийг 10 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр ЭША-ны sict-conference@must.edu.mn хаягаар өгсөн байна. Асуулт, хариулт 3-5 минут үргэлжилнэ.

Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны ач холбогдол;
  2. Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
  3. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
  4.  Техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол
  5. Судалгааны арга зүйн түвшин;
  6. Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой эсэх
  7. Эрдэм шинжилгээний бичлэг, нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байдал;

Шалгаруулах журам:

  1. Салбаруудаас шалгарч ирсэн илтгэлүүдийг шүүмжид өгч, шүүмжийн оноогоор жагсаан нэгдсэн хуралдаанд бакалаврын оюутны 15 илтгэлийг хэлэлцүүлнэ.
  2. Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр бакалаврын 3 илтгэлийг шалгаруулна. Бакалаврын оюутны шалгарсан  эхний 3 илтгэлийг ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-д  оролцуулна.
  3. Энэхүү хэлэлцэгдсэн бөгөөд хэвлэлийн шаардлага хангасан илтгэлүүдийг нэгтгэн хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Тэргүүн байрын илтгэлүүдийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн шинэ дугаарт хэвлүүлнэ.

Шагнал урамшуулал:

Төрөл

Байр

Урамшуулал

Бакалавр

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 780 000 төгрөг)

Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй. 

 

Мэдээ мэдээлэл
ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж Докторын зэрэг хамгааллаа. МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Компьютерын сүлжээний улсын XII олимпиад, Компьютерын сүлжээний инженерүүдийн уp чадварын V тэмцээн зохион байгуулагдана. БНСУ-ын “Soon Chung Hyang” их сургуультай хамтарсан "Системийн аюулгүй байдал (2+2)" хөтөлбөрийн оюутнууд БНСУ-ыг зорьлоо. International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF2024) олон улсын хурал болж өндөрлөлөө Монгол-Хятадын хамтарсан төслийн багуудын уулзалт, семинар зохион байгуулагдлаа “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо. Мэдээлэл, холбоо, электроникийн чиглэлийн докторант оюутнуудад зориулсан сургалт, уулзалт боллоо “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. "Автомат робот-2024" хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн нээлт боллоо “Ажил олгогчдын өдөрлөг-2024” арга хэмжээ МХТС дээр 2024 оны 4-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. "ICEF-2024" олон улсын хурын үеээр зохион байгуулагдах глобал капстон дизайн уралдаанд оролцохыг урьж байна. Электроникийн XX-р олимпиадад МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр Ажил олгогчдын өдөрлөг 2024 зохион байгуулагдана. ICEF 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлын зар “Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал зохион байгуулагдана